ВИДЕО КОНТЕНТНИЙГЭМЭнтертайнментЯрилцлага

Есөн насандаа өөрийн бизнесийг эхлүүлж, “Охидын тэмдэглэл”-ийг хэвлүүлсэн Б.Хулантай ярилцлаа

Хичээлийн шинэ жилийн хонх цахимаар жингэнэж, хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн өдөр айлчлан ирлээ. Цар тахлын хөл хорионоос шалтгаалан гэртээ удаан хугацаанд хоригдсон энхрий үрс өнөөдөр /2021.09.01/ аав, ээжийнхээ гараас хөтлөөд эрдмийн их өргөөнд хөл тавих нь.

Онцгой энэ өдөрт зориулан бид Нийслэлийн 24-р дунд сургуулийн дөрөвдүгээр ангид элсэн суралцах Б.Хулан охиныг танилцуулж байна. Тэрбээр удаан бодож, төлөвлөсөн "Охидын тэмдэглэл” -ээ ээжийнхээ тусламжтай амжилттай хэвлүүлж чадсан бөгөөд өдгөө номын дэлгүүрүүдэд хэдийн борлуулалтаараа дээгүүрт жагсаад эхэлжээ.

Дөнгөж есөн настай хэдий ч амралтын хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлж, өдгөө бүтээсэн бизнесийнхээ үр шимийг хүртээд явж буй авъяаслаг, хөдөлмөрч Б. Хулан охиныг хоймортоо урьж, ярилцлаа.

-ХӨЛ ХОРИОГООР ГЭРТЭЭ БАЙХ ХУГАЦААНДАА ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР ХИЙХ САНААГАА ОЛСОН-

-Дэвтэр хийх санаагаа хэзээ, хэрхэн яаж олсон бэ?

-Хөл хорионы хугацаанд гэртээ хийх зүйлгүй уйдаж байх хугацаандаа дэвтэр хийх санаагаа гаргасан. Өөрт байсан өнгийн цаасуудад тэмдэглэл хөтлөн, түүнийгээ нийлүүлж хумих үед анхны санаа төрсөн.

Ингээд ээждээ энэ санаагаа хэлэхэд, намайг их дэмжсэнд баяртай байгаа. Бичсэн зүйлээ компьютерт шивж сураад, дуртай номуудынхаа онч мэргэн үгс, ишлэл, зөвлөгөө зэргийг шивсэн. Мөн "Зорилго бол хүсэл” нүүрээ хамгийн эхэнд бичиж байлаа. Дотор нь хэлэх дуртай болон санал болгох хүүхдийн номуудаас оруулж өгснөөрөө онцлог.

-Компьютерт шивэхэд хэцүү байв уу. Яаж сурсан бэ?

-Эхэндээ хэцүү байсан. Анх ахаараа заалгая гэвч ах минь ч бас мэдэхгүй байсан учир өөрөө хэсэг оролдож байгаад ээжийг ажлаас ирэхийг хүлээсэн. Компьютерт крилл үсгийн фонт наалгаж, бага багаар сурсаар одоо бол үсэггүй байсан ч, дарааллыг нь цээжилчихсэн. Долоо хоногийн дараагаас төвөггүй шивээд эхэлсэн.

-УНШСАН НОМУУДЫНХАА ТААЛАГДСАН ҮГСИЙГ ДЭВТЭРТЭЭ ОРУУЛСАН-

-Тэмдэглэл дотроо дуртай номынхоо сургамжит үгсээс түүвэрлэн сонгосноо нэг бүрчлэн өөрөө шивсэн гэсэн?

-Тийм ээ. Би чөлөөт цагаараа ном унших дуртай. Тиймээс уншсан номуудаасаа таалагдсан үгсийг цаасан дээр тэмдэглээд явдаг. Түүнийгээ тэмдэглэл дотроо оруулж өгсөн. Онч үгсээс гадна охидын арьс, нүүр, уруулаа арчлах аргууд, дуртай "Black pink” хамтлагийнхаа дууны үг, танилцуулга, зургуудыг оруулж өгсөн.

-"Охидын тэмдэглэл” бэлэн болгоход хэр их хугацааг зарцуулсан бэ?

-Удаан хугацааг зарцуулсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард анх санаагаа олоод түүнээс хойш гурван сар гаруй хугацаанд шивэлт болон загвараа бодсон. Өдөрт хоёр цагийг тэмдэглэлийн дэвтэр хийхэд зориулдаг. Мөн хэвлэлтэд ороход их хугацаа орсон. Тэмдэглэлийн дэвтэр минь хэвлэлтээс гарах мөчийг их хүлээсэн.

-Дэвтрийн загвар, өнгө, дотор нь оруулж өгсөн хөөрхөн санаануудыг өөрөө гаргасан уу?

-Өнгө загварыг хэвлэлийн хүмүүсийн тусламжтай хийсэн. Харин тэмдэглэл доторх зүйлсээ ээжтэйгээ ярилцаад хамтдаа оруулсан. Хуримтлал, мөрөөдөл, ирээдүйн зорилго гээд олон гоё зүйлс бий.

-ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭ УЛАМ ГОЁ БОЛГОНО-

-Миний дүү хуримтлалтай юу?

-Тийм ээ байгаа. Хуримтлалаараа "Харри Поттер” номынхоо шинэ цувралыг авна.

-Найзууд нь тэмдэглэлийн дэвтэр хийж байгааг нь мэдсэн үү?

-Мэдсээн. Маш гоё болсон байна гэж хэлсэн. Найзууд маань тэмдэглэлийн дэвтэр аваад, урмын үгсийг хэлж байгаад их урамшсан. Дэвтрээ илүү гоё болгоно гэж бодож байгаа.

-"Хөвгүүдийн тэмдэглэл” гаргах уу?

-Одоогоор сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ гаргана гэж бодож байгаа. Мөн одоогийн дэвтрийнхээ зарим зүйлсийг нь өөрчлөөд илүү гоё болгоод худалдаанд гаргана аа.

"ОХИДЫН ТЭМДЭГЛЭЛ”-ЭЭС ОЛСОН МӨНГӨӨРӨӨ БАЛЕТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ, МУУРАНДАА ХЭРЭГСЭЛ АВСАН-

-Дэвтэр борлуулаад олсон мөнгөө өөртөө хэрхэн зарцуулсан бэ?

-Балетынхаа сургалтын төлбөрийг хийсэн. Бас муурандаа элс, хоол, шинэ хэрэглэлүүд авч өгсөн.

-Б.Хулан маань балетад дуртай юм байна. Том болоод юу болохыг мөрөөддөг вэ?

-Би бүжигчин болохыг хүсдэг. Бүжиглэхэд маш гоё санагддаг.

-Дүүдээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Ярилцлагын төгсгөлд хэнд хандан юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Ээждээ маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Миний мөрөөдөл бүрийг сонсож, намайг дэмжиж ойлгодогт нь дандаа баярлаж явдаг. Мөн найзуудыгаа их санасан байна. Миний дэвтрийг авч, намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа. Би улам их хичээх болно.

Ташрамд сонирхуулахад "Охидын тэмдэглэл” бүх номын дэлгүүрүүд болон Номин супермаркетийн салбаруудаар худалдаалж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сайн уншигч
сайн уншигч
9 сар 1, 2021 17:18

-Б.Хулан маань б�##�етад дуртай юм байна. Том болоод юу болохыг мөрөөддөг вэ? /энэ ямар сонин асуулт вэ?/ Том болоод ямар хүн болохыг мөрөөддөг вэ гэж асуув�##� арай гайгүй юм шиг.Юу болно гэдэг үш арай биш ээ

Холбоотой мэдээ

Back to top button