
БНАСАУ-ын Батлан Хамгаалахын Шинжлэх Ухааны Академи “Хвасон-8” гэх хэт авианы пуужингийн туршилтыг хийсэн талаар мэдээллийн “Ёнхап” /Yonhap/ агентлаг мэдээлжээ. Туршилтыг Чагандо мужид хийсэн бөгөөд Ренгрим мужийн Тоянри хотоос харвасан байна.
“Хэт авианы пуужинг зохион бүтээх ажил Умард Солонгосын Ажилчдын Намын наймдугаар их хурлаар боловсруулсан стратегийн зэвсэг, батлан хамгаалах салбарын шинжлэх ухаан, зэвсгийн системийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөний тэргүүлэх таван зорилтын нэг” хэмээн тус улсын эрх баригчид батлав.
Есдүгээр сарын 29-ний лхагва гараг /2021.09.28/-т Умард Солонгос хэт авианы пуужинг анх удаа туршсан гэж мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэвээр байна.
Өмнө нь, Умард Солонгос шинэ пуужин туршсан нь АНУ-ын анхаарлыг татах гэсэн “оролдлого” хэмээн нэрлэж байсан. Умард Солонгосын мэргэжилтэн Лидс болон Биркбекийн Их Сургуулийн багш /Лондоны Их Сургууль/ Роберт Уинстенли-Честерсийн тодруулснаар Умард Солонгосчууд дотооддоо гэхээс илүү гадаадынханд чиглэсэн гэгдэж байна.
Пуужин хөөргөж, туршсан тухай баримтыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун бага мэдээлсэн гэжээ.
(Эх сурвалж: Lenta.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.