ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Үзэгчдийн хүсэн хүлээсэн “Марвел студи”-ийн шинэ кинонуудын нээлт хойшилжээ

“Дисней” кино компаниас “LADbible”-д мэдээлснээр “Марвел студи”-ийн шинэ төслүүдийн нээлтийн товыг хойшлуулсан талаар мэдээлжээ.

Нээлтийн товыг хойшлуулсан нь “COVID-19”-ийн цар тахлын улмаас уран зургийг боловсруулан үйлдвэрлэх хугацаа хойшлогдсонтой холбоотой гэнэ.

Тиймээс Бенедикт Камбербэтч /Benedict Cumberbatch/-ийн гол дүрийг нь дахин бүтээсэн “Доктор Стрэнж”-ийн дараагийн цуврал ч хойшилсон байна. Уг нь анх төлөвлөснөөр гуравдугаар сарын 25-нд биш тавдугаар сарын 6-нд нээлтээ хийхээр байсан.

Тайка Вайтити /Тaika Waititi/-гийн найруулсан “Thor: Love and Thunder” киног тавдугаар сарын 6-наас долдугаар сарын 8-нд гаргахаар хойшлуулсан байсан бол үзэгчдийн хүсэн хүлээсэн “Black Panther: Wakanda Forever” киног долдугаар сарын 8-наас арваннэгдүгээр сарын 11 хүртэл хойшлуулсан.

Үүний зэрэгцээ Бри Ларсон, Пак Со Жүн, Жүд Лоу болон Коби Смолдерс нарын гол дүрд нь тоглосон “The Marvels” киног 2023 оны эхээр, харин “Ant-Man and the Wasp: Quantumania” киног 2023 оны хоёрдугаар сарын 17-нд гарах байсан ч долдугаар сарын 28 болгож хойшлуулжээ.

“Марвел” студийн нэргүй гурван өөр төсөл ч мөн гарах хугацаандаа гарахааргүй болжээ.

“Марвел”-аас гадна 2022 оны долдугаар сарын 29-нд кино театруудаар гарах байсан “Индиана Жонс”-ын шинэ цуврал мөн нэг жилээр хойшилжээ.

(Эх сурвалж: variety.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button