Б.Оюунгэрэл УИХ-ын танхимыг кино сурталчилдаг “хар зах” болгов

Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбоо санаачилж, УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн бүрийн урд улаан сарнай тавьсан. Учир нь С.Удвал агсны мэндэлсний 100 жилийн ой эл өдөр тохиож байна. Үүний хамт гишүүдийн коронавируст халдвараас хамгаалах тунгалаг хаалтан дээр “Улаан цэцэг” УСК-ны постерыг наасан байгаа юм.
Өмнө нь, Олон улсын охидын өдрөөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гишүүдийн өмнө туулайн бүжингийн чихмэл тавьж байв. Үүгээр дамжуулж, охидын эрхийг хамгаалах мессежийг нийгэмд өгөхөөр зорьсон гэж холбооны зүгээс тайлбарлаж байлаа.
Нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх санаачилга гэдгээрээ тэр байж болох. Харин өнөөдрийн УСК-ны постерыг гишүүн бүрийн урд тавих нь хар зах дээрх сурталчилгааны самбар аятай ажил болжээ.
С.Удвал агсны амьдралын түүхээс сэдэвлэсэн “Улаан цэцэг” УСК-г жүжигчин Г.Ундармаагийн үүсгэн байгуулсан “U-Film” уран бүтээлийн нэгдэл бүтээж буй. Ингэхдээ Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санал тавьсныг хүлээн авсан гэж тайлбарладаг.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны дарга Б.Оюунгэрэл хувь, хувьсгалаа ялгаж сурах цаг иржээ. Түүхэн үйл явдлаас сэдэвлэн уран бүтээл хийсэн хэн болгон киноны постер, номынхоо хавтсыг УИХ-ын танхимд нүүр нүдгүй нааж сурталчилж лав болохгүй. Чухал агуулга бүхий уран бүтээл хийсэн олон хувь хүн, хувийн хэвшлүүдэд ийм боломж олдохгүй. Ийм байдлаар дабль стандартчдыг манлайлж, Монголын эмэгтэйчүүдийг төлөөлнө гэвэл “Уучлаарай”.
С.Удвал агснаас лав ийм ёс зүй гарахгүй байсан биз ээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene yamar sonin huuhen be. tuuhen oig n temdeglej bolno. buteelee ingej surtalchilj bolohgui shdee. olon hun tuuhen sedveer uran buteel hij bga hmuus bgaa shdee. yugaa ch oilgohgui bardsan badarsan balai huuhen
Энэ маш буруу болжээ. Өнөө цагт ийм зарчмаа, наад цаадахаа ялгахгүй хүн Монголын эмэгтэйчүүдийг төлөөлнө гэж байхгүй ээ. Дэндүү даварсан, өөртөө эрдсэн байна. Юу ч үгүй болгоод, амьдр�##�тай нүүрэлдүүлээд өгөх хэрэгтэй. Зүгээр л намын татаас ш дээ, энэ мэт хоосон толгойлсон, амбицаас өөр юмгүй авгай нар.
Бидний үед юмс арай зарчимтай байж дээ.
Улам л тэнэг болцгоосоор. Улаан сарнай ч гэх шиг. Ковидын дараа бүр олон тархины согогтой хүмүүстэй болно
ГОЁ ГОЁ. КОМПАНУУД ЗАХИАЛГАА ӨГӨӨРЭЙ. ИХ ХУРЛЫН ТАМГИЙН ГАЗАР АВЧ БАЙГАА ГЭСЭН ШҮҮ.
Корона бидэнд их юм өгч байгаа юм байнаь.ккк
ene banzal avgai bur ylaan tsagaandaa garch. Ih hyral iim hogiin yum zohitsyylj chadahgui tamgiin gazartaimuu huurhii kkkk
Корона заоим хүмүүсийг бүр тэнэг болгоод байгаа юм биш үү ккк
Энэ Оюунгэрэлийг огцруулмаар байна. Мэдлэг боловсрол дутуу, архи их уудаг, яаж ганган харагдах уу гэсэн байд�##�тай. Эмэгтэйчүүдийн холбооны мөнгөөр өөртөө хувцас авснаас хэтэрсэнгүй.
Ийм муухай зарчимгүй хаана байгаа мэдэхгүй төрөө хүндэлдэггүй мйм бузар авгай нарыг хөөж гаргаач
УИХ-ын танхим зар сурт�##�чилгааны газар болсон энэ тэр, арай арай...
Jinhene teneg.. Хэн зөвшөөрлийн... Мэргэжлийн биш дөргө нарын хүмүүс л иим тэнэг
бас нэг тэнэг