Нийгмийн

Даншиг наадам ням гарагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Есдүгээр сарын 08-ны өдөр “Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёлын наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулахаар болжээ.

Уламжлал ёсоор тав дахь жилдээ зохиож буй тус наадмыг дотоод болон гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхож болно. Энэ жил “Батцагаан” цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн хэсгүүдтэйгээр наадмыг зохион байгуулах юм. Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх болон монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээнэ.  Мөн 256 бөхийн барилдаан болно. Даншигт зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр явагдаж байгаа бөгөөд бүртгэл Төв цэнгэлдэх хүрээнд болох бөгөөд бөхчүүдийг иргэний үнэмлэх, 3х4 хэмжээтэй цээж зурагтай ирэхийг сануулж байна.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button