Х.Бат-Ялалт: АТГ гэмт хэргээс сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна

АТГ-ын дэргэдэх шинэчлэгдсэн олон нийтийн зөвлөлөөс Авилгатай тэмцэх газарт хэд хэдэн чиглэл бүхий зөвлөмж хүргүүлж буй талаараа мэдээллээ.
Тус зөвлөлийн гишүүн Х.Бат-Ялалт хэлэхдээ "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг чанд сахин ажиллахыг зөвлөж байна. АТГ-ын соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үйл ажиллагааны үр дүн хангалтгүй байна гэж бид үзэж байна.
Тухайлбал, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн, өөр найман хэрэг шалгагдаж байгаа, дараагийн захирал Б.Батбаярыг мөн шалгаж байгаа талаарх мэдээллийг АТГ-аас хийж байгааг та бүхэн харж байгаа байх. Нэг байгууллага дээр авилга гэдэг зүйл бугшчихсан, дарга болгон нь авилгын ямар нэгэн асуудалтай холбогдоод байгаа нь АТГ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа хийж чадахгүй байна гэж бид дүгнэж байна" гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Отгон, Ба ялалт нарт хандаж хэлэхэд төрийн хяналтын байгууллагууд дээд дарга нарын хүссэнээр шалгаж хэлснээр нь дүгнэдэг болсоор удсан Аудит,мэргэжлийн хяналт бүгд адилхан. Тэд сайн шалгаж хараат бус шийдвэр гаргадаг эдийн засгийн гэмт хэрэг даамжрахгүй. Тэд нар дарга нарын хэлсэн шийдвэр гаргаж. Албан тушаал дэвшиж. Шагнал авч. Цалингаа нэмүүлэх. Бусдад гай болсон амьгүй албат болсон. Иймд иргэний хяналт шалгалтын байгууллагыг дэмжиж хамтарч ажиллах нь зүйтэй.