СПОРТ

Чингэлтэй хайрханы тахилгад О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ

Чингэлтэй хайрхан уулын тахилга наадам өнөөдөр болов. Барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харъяат Зэвсэгт хүчний 330 анги, “Алдар” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат “Таван толгой” ХК,ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Ш.Дарханбат үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт Завхан аймгийн Ургамал сумын харъяат “Говь-Хангай” ХХК, Хилийн цэргийг 0208 анги “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх, аймгийн арслан П.Өсөхбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо,”Таван хан” дэвжээний бөх, аймгийн заан Н.Энхжаргал нар шалгарлаа.

Барилдааны дүйз

Гурвын даваа

  1. У.н Ш. Дарханбат - а.з Б.Эрдэнэбаяр
  2. А.а П. Өсөхбаатар - а.н С.Доёддорж
  3. А.а О. Мөнх-Эрдэнэ - а.х Т.Төгсдөлгөөн
  4. А.а Ц.Ганбат- а.з Н. Энхжаргал

Дөрвийн даваа

  1. У.н Ш. Дарханбат - а.з Н.Энхжаргал
  2. А.а П.Өсөхбаатар- а.а О.Мөнх-Эрдэнэ

Тавын даваа

  1. У.н Ш.Дарханбат- а.а О. Мөнх-Эрдэнэ

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button