УЛС ТӨР

Ц.Нямдорж: “Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болголоо

Засгийн газар өнөөдөр /2022.03.23/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлэл өглөө. Тэрбээр,

Нэгдүгээрт, 2011 онд Хөтөлийн цемент шохой үйлдвэрийг концессын гэрээгээр 10 жилээр "Бэйзмент" компанид хувьчилж байсан. 2021 онд гэрээний хугацаа дуусах байсан. Гэвч 2015 онд өртэй хувьчлах шийдвэр гарснаар уг компанид хувьчлах маягтай болсон ч өнөөдрийн байдлаар бараг эзэнгүй байна. 2015 онд Бейсмент гэдэг ганц хүнтэй компани татан буугдсанаар Хөтөл гэж нэр авсан юм. Хувьчилж авсан гэх хүн нь нас барсны дараа үр хүүхэд нь хувьчилж авахаас татгалзсан. Иймд яамдаас санал авч, хувьчлалыг хүчингүй болголоо. Одоо ТӨБЗГ хуралдаж, шийдвэрээ цуцална. Үүний дараа Хөтөлийн цемент шохой компанийн асуудлыг ТӨБЗГ шийднэ. "Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын загвараар бүх юм явсан. 2014 онд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг ийм байдлаар хувьчилсан. 2015 онд Хөтөлийн цемент шохой компанийг, 2016 онд Эрдэнэтийн 49 хувь муу гараар орсон. Энэ хэргүүдийг АТГ шалгаж, прокурорт хянагдаж байна. Хуулийн байгууллагууд их удаан ажиллаж байна.

Хоёрдугаарт, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга н.Нацагдолгор хоёрыг чөлөөлсөн. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадаагүй." хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 23, 2022 16:22

Та өөрөө сайн хүн үү

Зочин
Зочин
3 сар 23, 2022 17:07

Өрийг нь төлүүлээч

Зочин
Зочин
3 сар 23, 2022 17:09

2014, 2015 онд сах�##� эрдэнэбилэг туйлж байжээ

Холбоотой мэдээ

Back to top button