НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

БАРИМТ: Найман тонн мах хот руу оруулахыг завдсан "Өргөө мийт трейд" ХХК хятад эзэнтэй

Сэтгүүлч Э.Булган өнөөдрийн онцлох контентынхоо агуулгыг танилцуулж байна.

Гарал үүсэл нь тодорхойгүй 8 тонн махыг Улаанбаатар руу оруулахаар завдсан асуудал олны анхаарлын төвд байна. Тодруулбал, тавдугаар сарын 31-ний өдөр 9532 УНЦ гэх улсын дугаартай машин 8 тонн мах ачиж явсан юм. Одоогийн байдлаар дээрх махнаас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээж авч, лацадсан. Шинжилгээний хариу 72 цагийн дотор гарна. Харин цагдаагийн байгууллага эзэн холбогдогчийг нь олж тогтоох юм.

Дээрх 8 тонн махыг дулааны аргаар боловсруулсан гэх бөгөөд "Өргөө мийт трейд" ХХК-ийн агуулахаас ачжээ. МХЕГ-ынхан өчигдөр тус компанийн агуулах дээр очсон юм. Агуулахад байсан БНХАУ-ын хоёр иргэнийг Гадаадын иргэн харьяатын газраас саатуулаад буй. Тодруулбал,

  • Иргэн Р нь Монгол Улсад хөрөнгө оруулагч хэлбэрээр оршин суух зөвшөөрөлтэй. Тодруулбал, "Уртнамар" хэмээх компани дээр хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй юм байна. Оршин суух зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны нэгдүгээр сарын 15-нд дууссан ажээ.
  • Харин иргэн Л гэх иргэний тухайд 2020 оны арваннэгдүгээр сарын 4-нд манай улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн. Оршин суух хугацаа нь мөн дууссан. Цар тахлын нөхцөл байдлаас үүдээд буцаж чадахгүй байгаа аж.

Тухайн хоёр иргэний нэг нь махыг Улаанбаатар руу луу тээвэрлэж байхад машинтайгаа хамт явж байсан нь "Neguun.mn" сайтын дүрс бичлэгт үлдсэн байдаг.

НЭГ: БНХАУ-ын иргэн Р гэх иргэний хөрөнгө оруулдаг гэх "Уртнамар" компани хэнийх вэ?

Бид энэ мэдээллийг www.opendatalab.mn-ээс шүүж үзлээ. Тус компанийг 2010 оны арванэгдүгээр сарын 19-нд байгуулсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн тендерт оролцож байгаагүй. Ren Li гэх хүн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг гэх мэдээлэл гарч ирлээ. Ren Li саатуулагдаад буй хоёр иргэний нэг юм.

Тус компанид Jia Shijun, Cao Fuhong, Wang Jianfu гэх БНХАУ-ын гурван иргэн, Шатарбал Даваажав гэх Монголын иргэн хувь эзэмшдэг аж. Хувь эзэмшиж эхэлсэн оныг нь харах юм бол Ш.Даваажав, Wang Jianfu нар 2010 арванэгдүгээр сарын 19-нөөс, үлдсэн хоёр нь 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хувь эзэмшиж эхэлсэн байна.

ХОЁР: Гарал үүслийн бичиггүй махыг агуулахдаа байлгуулсан "Өргөө мийт трейд" ХХК хэнийх вэ?

БНХАУ-ын иргэн Л нар Zarig.mn сайтын шууд дамжуулалтын үеэрээ "Миний мах биш, найзын мах. Гурав хоног "Өргөө мийт трейд" ХХК-ийн агуулахад хадгалаад, өөр агуулахад аваачихаар хот руу авч явж байсан" гэсэн юм. Тухайн махны эзэн холбогдогчийг олж, ямар зорилгоор Улаанбаатар руу тээвэрлэх оролдлого хийснийг, махны гарал үүслийг холбогдох албаныхан хийх юм.

Иймд иргэдийн анхаарлын төвд буй "Өргөө мийт трейд" ХХК хэнийх болохыг сонирхоцгооё. Бид мэдээллийг www.opendatalab.mn-ээс шүүж үзлээ. Ингэхэд тус компанийг 2018 оны наймдугаар сарын 14-нд үүсгэн байгуулсан. Гүйцэтгэх захирлаар нь Leng Gusi гэх хүн ажилладаг. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ямар нэгэн тендерт оролцож байгаагүй гэх мэдээлэл гарч ирлээ.

Dong Xiufen, Wang Heping гэх БНХАУ-ын хоёр иргэн хувь эзэмшдэг. Erlian Ering Trading Co.,Ltd хэмээх хуулийн этгээд 2018 оны арванэгдүгээр сарын 19-нд хувь эзэмшигчээр бүртгүүлээд тухайн өдрөө нэрээ хасуулж байжээ. Харин эцсийн өмчлөгчөөр нь Wang Heping гэх иргэн 2020 оны есдүгээр сарын 30-нд бүртгүүлжээ.

СЭТГҮҮЛЧИЙН ДҮГНЭЛТ: Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг “Эм Ди Си Пи” ХХК махандаа хугацаа нь дууссан, хятад шошготой цагаан нунтаг бодис хольдог нь тогтоогдож, хот даяараа шоконд орсон. Бид хүнсний аюулгүй байдалдаа хаана, хаана аа сэтгэлээ чилээх цаг болжээ. Сэтгэлээ чилээж, анхаарч байна гээд эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж буй хүмүүсийг шалгахаасаа өмнө үргээх биш юм, Шадар сайд аа. Очиж шалгана гээд хэлчихээр хэн ч зугтана шүү дээ. Хот руу зөвшөөрлийн бичиггүй 8 тонн мах шөнөөр тээвэрлэх гэсэн оролдлого "Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт шалгалт хий" хэмээн МХЕГ-ын дарга Б.Баасандоржид үүрэг өгснөөс боллоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-06-02 08:16

Саяхан Нямбаатар хян�##�т ш�##�г�##�тыг багасгаж байн гээд хууль мууль ч билүү журам заавар ч билүү хүчингүй болгоод байлуу? Монгол битгий хэл хөгжиж байгаа, хөгжчихсөн улсуудад хүртэл тэр хян�##�т ш�##�г�##�тыг чинь хатуу чангаар явуулдаг шүү дэ. Хүнийхээ төлөө. Энэ махны үйлдвэр Сонгинохайрхан дүүрэг, тэгээд Өнөрөө өмөөрөөд байнаа гэдэг чинь их л сонин байна шүү. Явж явж энэ хужаагийн яриад байгаа махны үйлдвэр Нямбаатарынх юм биш биз дээ?

харамсалтай
харамсалтай
2022-06-03 06:37

МХЕГ аас БИД ш�##�гах гэж байна шүү гэж АНХААРУУЛСААР ш�##�гадаг гэнэ. МХЕГ ын байцаагч нар АВЛИГА аваад л сууж байдаг бололтой. БАЙЦААГЧ нар монголчуудыг хордуулах ХОР бэлдэж байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгнаа.

Зочин
Зочин
2022-06-03 09:29

хөгийн төр хужаагаар махаа бэлдүүлдэг

Зочин
Зочин
2022-06-04 07:25

Хятад компаниудыг махны болон хүнсний зах зээлээс гаргах хэрэгтэй

Ард түмэн
Ард түмэн
2022-06-05 05:24

Энэ шадар сайд гэх самарсайхан тэргүүтэй мэргэжлийг хян�##�т ш�##�г�##�тынхан болон бусад урвагч ,хулгайч , төр засгийн нэр баригчдыг бүгдийг газар дээр нь ямар өчиггүйгээр цаазлахыг 3 өндөрлөг гэгч үүднээс шаардаж байна.мэдтүгэй, дагасугай, аяутугай...

Холбоотой мэдээ

Back to top button