Нийгмийн

Газрын дуудлага худалдаанд гурван ялагч тодорч, 776.5 сая төгрөг төвлөрүүллээ

Улаанбаатар хотод газрын цахим дуудлага худалдааг 2022 оны зургаадугаар сарын 8-нд 18 байршилд зохион байгуулж, долоон байршилд 20 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах гурван байршилд ялагч тодорчээ.

Тодруулбал, мод үржүүлгийн газрын зориулалтаар, СХД-ийн дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим, 1 га газар, үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар ХУД-ийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 1.5 га газар, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар Багахангай дүүргийн 2 дугаар хороо, улсын чанартай авто замын баруун талд Бор үзүүрийн гэр хорооллын зүүн урд талд, 0.1 га газар худалдагдаж, нийслэлийн төсөвт 776.5 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button