Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Хятадын хүн дүрст робот Усэйн Болтын рекордыг эвджээ

Бээжингийн Хүн дүрст роботын инновацын төвийн бүтээсэн “Tiangong Ultra” робот бямба гарагт /2026.08.22/ Бээжинд болсон Дэлхийн хүн дүрст роботын наадмын урьдчилсан шатны 100 метрийн уралдаанд 9.39 секундэд барианд оржээ. Өөрөөр хэлбэл “Tiangong Ultra” домогт тамирчин Усэйн Болтын тогтоосон эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтаас хурдан гүйсэн байна.

Уралдааны эхэнд “Tiangong Ultra” робот “Honor” компанийн “Lightning” роботоос удаан байсан ч барианд ойртож ирээд гүйцжээ. “Lightning” 9.47 секундэд барианд орсон нь мөн Болтын амжилтаас хурдан үзүүлэлт байв. Болт 2009 онд Берлинд болсон Дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 9.58 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилт тогтоож байсан юм.

Бямба гарагийн эхээр Хятадын төрийн хэвлэлүүд “Lightning” бэлтгэлийн туршилтын үеэр 100 метрийг 9.32 секундэд туулсан талаар мэдээлсэн байна. Тэр үед роботын дээд хурд секундэд 14.5 метр хүрчээ. “Lightning” энэ жилийн хүн дүрст роботын хагас марафонд түрүүлж, 50 минут 26 секундэд барианд орсон байна. Энэ нь эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг давсан үзүүлэлт болсон аж.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Юу гэсэн ч үгийн роботыг хүнтэй харьцуулж энэ тэр бичиж байгаа юмаа жоохон бодож бичиж баймаар юм аа

Зочин
Зочин

Хүний хийсэн робот мах бодиороо гаргасан амжилтыг эвдэнэ гэж хэзээч байхгүй

Ккккк
Ккккк

Хятадууд робот ингэж их хөгжүүлж, үйлдвэрлэх нь гайхамшиг гэхээс илүүтэй аймшиг шүү. Манай хүчний гэгддэг байгууллага, удирдлагууд нь ЗГ, ерөнхийлөгч гээд юм бодоцгоож байгаа болов уу

Холбоотой мэдээ

Back to top button