Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Кофе уудаг хүмүүсийн биеийн өөхөн эд бага, араг ясны булчингийн масс илүү байдаг

Дэлхий даяар өдөр бүр олон зуун сая хүн кофе хэрэглэдэг. Судалгаанууд кофе уух нь чихрийн шижин хэв шинж 2, зүрх судасны өвчин зэрэг зарим өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байж болохыг хураалдаг. Гэвч энэхүү эерэг хамаарлын ард биологийн үйл явц яг ямар байдлаар явагддагийг эрдэмтэд одоогоор бүрэн ойлгоогүй байна.

Тэгвэл Финландын эрдэмтэд явуулсан шинэ судалгаагаар кофег тогтмол хэрэглэх нь бодисын солилцооны үзүүлэлтүүд сайжирч, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бэлгийн дааврын түвшинд тодорхой өөрчлөлт гарахтай холбоотой байж болохыг харуулжээ.

Тодруулбал Финландын Оулугийн их сургуулийн эрдэмтэд 1966 онд нэгэн судалгаанд оролцож байсан 2,264 хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаанд оролцсон хүмүүс бүгд 46 настай байсан юм. Тэд оролцогчдын өдөр тутам хэрэглэдэг кофены хэмжээ нь цусанд агуулагдах метаболитууд, зүрх-судас болон бодисын солилцооны эрсдэлийг илтгэх үзүүлэлтүүд, мөн бэлгийн дааврын түвшинтэй хэрхэн холбогдож буйг судалжээ.

Кофе илүү их хэрэглэдэг хүмүүсийн биеийн өөхөн эд болон дотор эрхтний орчмын өөхний хэмжээ бага, араг ясны булчингийн масс илүү байсан аж. Сонирхолтой нь кофе бага болон их хэрэглэдэг хүмүүсийн биеийн жингийн индекс (BMI) ойролцоо байсан ч эдгээр ялгаа ажиглагдсан байна.

Зургийн эх сурвалж: Oriental Kopi

Мөн кофе их хэрэглэх нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цусанд салаалсан гинжин бүтэцтэй амин хүчлүүдийн түвшин бага байхтай холбоотой гэх үр дүн ажиглагджээ. Эдгээр аминхүчлийн түвшин удаан хугацаанд өндөр байх нь инсулиний тэсвэржилт болон чихрийн шижин хэв шинж 2 тусах эрсдэл нэмэгдэхтэй холбоотой байдгийг өмнөх судалгаанууд харуулсан юм.

Хамгийн тод ялгаа эрэгтэйчүүдийн дунд ажиглагдсан байна. Кофе их хэрэглэх нь глюкоз болон инсулиний солилцооны үзүүлэлтүүд илүү таатай байх, нийт тестостерон болон биологийн хувьд идэвхтэй тестостероны түвшин өндөр байх, мөн бэлгийн даавар холбогч глобулин уургийн хэмжээ их байхтай холбоотой байв. Харин чөлөөт тестостерон болон чөлөөт андрогенийн индекс бага зэрэг буурсан үзүүлэлттэй байжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд кофены хэрэглээ болон дааврын түвшний хоорондын хамаарал харьцангуй бага байв. Кофе их хэрэглэх нь голчлон бэлгийн даавар холбогч глобулины түвшин нэмэгдэх, чөлөөт андрогенийн үзүүлэлтүүд буурахтай холбоотой байсан аж.

Судалгааг ахалж бичсэн Оулугийн их сургуулийн докторант судлаач Лука Верроест “Өдөр бүр олон сая хүн кофе хэрэглэдэг ч кофе нь хүний биеийн бодисын солилцоо болон дааварт хэрхэн нөлөөлдөг талаах мэдлэг одоо ч гэсэн гайхмаар бага байна. Энэ судалгааны хамгийн анхаарал татсан зүйл нь биеийн жингийн индекс болон амьдралын хэв маягийн хүчин зүйлсийг тооцож үзсэн ч дааврын тодорхой хэв шинж хэвээр хадгалагдсан явдал байлаа. Мөн эдгээр хамаарлын зарим нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд ялгаатай байсан” гэж хэлжээ.

Энэхүү судалгааны үр дүн бусад эрдэм шинжилгээний ажлууд харуулж байсан кофе болон бодисын солилцооны эрүүл мэндийн хамаарлыг тайлбарлахад тус болж магадгүй байна. Гэхдээ энэ судалгаа ажиглалтын шинжтэй учраас кофе уух нь эдгээр биологийн өөрчлөлтийг шууд үүсгэдэг гэж дүгнэх боломжгүй.

Судалгааг хийсэн орчин нь мөн анхаарал татаж байгаа юм. Финланд улс дэлхийн хамгийн их кофе хэрэглэдэг орнуудын нэг. Тухайлбал тус улсад нэг хүн жилд дунджаар 11.8 килограмм кофе хэрэглэдэг байна. Мөн энэ судалгааны үр дүнг зөвлөмж боловсруулахад ашиглахын өмнө нэмэлт судалгаа хийх шаардлагатай юм.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
31 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Kofe uuhdaa eldev chihэр, syrup, cream nemedeg humuus ene sudalgaag oortoo hamaatuulj oilgoj bolohgui baih aa

Зочин
Зочин

Kofe ni uuruu bish, kofeg yaj uudag ni bas chuhal baih. Sugar ihtei, chihertai coffee bol oor asuudal shuu dee

Зочин
Зочин

Кофе хүний биед сайн гэсэн мэдээлэл үнэхээр байхгүй

Зочин
Зочин

Өдөрт нэг аягаас илүү кофе уувал чөмгөнд чинь вит К17 бүрдэхээ больж дархлаа чинь унаснаас хавдрын эсүүдийн хуваагдал маш ихээр нэмэгддэг гэж Энхсайхан багш мөн ч олон мэдээлж сэрэмжлүүлсэн дээ. Барууныхан маш жижиг аягаар кофе уудаг нь их учиртай байж таарна. Мэдэхгүй зүйлдээ судалгаатай бодолтой болгоомжтой хандаж байгаарай.

Зочин
Зочин

Kofe uuh durtai humuus ene medee-g ih taalakh baih daa, gehdee sugar cream ihtei coffee uugaad eruul mend saijirna gej oilgoj bolohgui shuu

Зочин
Зочин

Кофе өөрөө ид шидийн ундаа биш байх. Гэхдээ бодисын солилцоонд тодорхой хэмжээгээр холбоотой байж болох нь сонирхолтой юм

Зочин
Зочин

BMI адилхан мөртлөө өөх, булчингийн харьцаа өөр байж болдог гэдэг нь хамгийн сонирхолтой хэсэг байна

Зочин
Зочин

Kofe ih uudag humuus ni yag yagaad өөх багatai baidag ve gedeg ni l sonirholtoi. Magadgui amidraliin hew mayg, hodolgoon bas nolooldog baih

Зочин
Зочин

Кофены хэрэглээ, инсулины солилцоо, өөхний эдийн хэмжээ хоорондоо ямар механизмаар холбогдож байгааг цааш нь судлах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Kofe ni uuruu bish, kofeg yaj uudag ni bas chuhal baih. Sugar ihtei, chihertai coffee bol oor asuudal shuu dee

Зочин
Зочин

shaavuu yav

Зочин
Зочин

Битгий худлаа мэдээлэл өгч байгаа,

Зочин
Зочин

Чи кофены наймаачин биш үү?

Зочин
Зочин

Bi ug ni ugluu bur coffee uugad surчихsan hun l dee, odoo sudalgaa ni garad irheer bur zov songolt hiij baigaa yum shig sanagdlaa

Зочин
Зочин

Эндээс кофе уухыг эрүүл мэндийн зөвлөгөө гэж шууд ойлгож болохгүй. Ажиглалтын судалгаа учраас кофе шалтгаан болсон гэдгийг батлаагүй нь чухал

Зочин
Зочин

Finland chini coffee ih uudag uls gedgiig meddeg baisan ch neg hund jilд 11.8kg gedeg ni neleen ih too yum aa

Зочин
Зочин

Coffee uugaad l bulchin nemegddeg bol gym yvah shaardlaga baihgui bolohnee haha gehdee sudalgaag buruu oilgoj bolohgui

Зочин
Зочин

Эрүүл мэндийн судалгааг уншихдаа үр дүн нь “холбоотой” гэж байна уу, эсвэл “үүсгэдэг” гэж баталж байна уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй

Зочин
Зочин

Kofe bol manaihan ch bas ih heregledeg yum bn lee. Gehdee ene sudalgaanaas iluu urt hugatsaand, olon nasnii humuusiig hamarsan sudalgaa heregtei sanagdaj bn

Зочин
Зочин

Шинжлэх ухааны ийм судалгаанууд өдөр тутам хэрэглэдэг зүйлсийн бие организмд үзүүлэх нөлөөг ойлгоход хэрэгтэй юм байна

Зочиpн
Зочиpн

SUADALGAAG HARIII HAANA BA

Зочин
Зочин

Ер нь янз бүрийн дотоод эрхтэний өвчлөлийн үед кофе уухыг хорьдог.

Зочин
Зочин

Хүн шоолж шоглон байж элсэж ордог элэг хатаасан тусгай алба хаа ч бдаггү юм шүү

Иргэн
Иргэн

Кофе зардаг хүний лобби юм бн!! Кк

Манлай
Манлай

Энд тайлбарыг нөгөө талаас нь хамаатуулж хийсэн юм шиг сэтгэгдэл төрлөө. Хэрэв:

Кофе нь биеийг сэргээж, эрч хүч нэмдэг гэж ойлгодог тул биеийн ачаалал ихтэй ажилладаг хүмүүс илүү хэрэглэдэг байвал яах вэ, тэгвэл кофе их хэрэглэдэг хүн булчинтай байдаг гэж тайлбарлаж болохоор байна.

Гэтэл бодит байдал дээрээ биеэ дайчлан хөлсөө урсгаж, идэвхитэй ажилладаг хүмүүс кофе илүү уух хандлагатай байдаг гэвэл илүү бодит байдалд ойртож үнэний ортой болно.

Шинжлэх ухааныг, эсвэл аливаа зүйлийн харилцаа хамаарлыг тайлбарлахдаа баримт нотолгоогоор баталгаажуулан илтгэж болох боловч, жам ёсны зүйлийг сөргүүлэн тайлбарлах нь бодит үр дүнг хазайлгаж, хүмүүсийг төөрөгдүүлбэл тэр нь ШИНЖЛЭХ УХААН-д хамаарахгүй болчихно.

Математик тооцооллоор олон хувьсагчтай регрессийн тэгшитгэл ашиглан тоймгүй олон хувьсагчдын харилцаа хамаарлыг судалж, таамаг дэвшүүлж болно. Тэрийгээ ч баримттай, нотолгоотой, онолын хувьд хамгаалж болно.

Гэлээ гэхдээ тэр бүгд нь хорвоогийн жам ёсны зүйлсээс хөндий байвал утга нь алдагдана.

Жишээлбэл: Ингэний хоормогний доторх спиртийн агууламжийн өөрчлөлт талхны борлуулалттай ямар хамааралтай байхыг судлаад онолын үндэслэлтэй тайлбарлаж болно.

Тэр дундаас тоон утгаар хамаарал болон нөлөөг магадлалын хувьд тооцон илэрхийлж ч чадна.

Тэгээд гарсан үр дүнгээ "Талхны борлуулалтын хэмжээ хоормогноос хамааралтай байдаг юм байна" гэж тайлбарлаж болохгүй.

Ийм л байна даа. ????

Зочин
Зочин

Худлаа мэдээлэл Кофе уухад жин нэмж таргалдаг

Зочин
Зочин

Борлуулалтын арга уу? Кофег эрүүл мэндэд сайн гэж сонсоогүй ээ, кофейн?

Я,Оюунсүрэн
Я,Оюунсүрэн

Өөр сайхан мэдээлэл илгээгээрэй

Багана
Багана

Сонирхолтой мэдээлэл байна. Би өдөр тутамдаа кофег сэргээш болгож хэрэглэдэг. Их уухаар нойргүйдээд зүрх савлаад байхаар нь багасгаад цэгцтэй ууж байгаа. Би өглөөний хүн л дээ. Орой ажиллах үед нозоороод байхаар нь кофе уугаад, түүнийг шатаах гээд дасгалыг эрчтэй хийхээр шөнийн нойр алдагдахгүй зүгээр байна билээ. Би иогын оройн ангид 2 цаг ордог, баг л даа.. Шөнийн нойр маш чухал...

Зочин
Зочин

Кофе уудаг хүн бүр шууд өөх багатай, булчин ихтэй болно гэсэн үг биш шүү. Судалгаа нь хамаарлыг харуулсан болохоос шалтгааныг батлаагүй гэдгийг хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй

Зочин.
Зочин.

Сайхан ш а а н а биз. Кофенд нэг байтугай сайн зүйл бий. 99 муу зүйл бас бий.

Холбоотой мэдээ

Back to top button