Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, хур тунадас орохгүй
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. 09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө Увсын зарим сумд, Хөвсгөлийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар, 01-ний өдөр Баян-Өлгий, Ховд, Завханы хойд сумд, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +6...+11 градус,Эхийн голын Баянбүрд орчмоор +18...+23 градус,бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+10 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө зүүн өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tsag agaaryn medeen deer neree tavihaas icheech?!?