НИЙГЭМНийгэм мэдээ

Х.Билгүүнсайхан Монголын багийн хоёр дахь хүрэл медалийн эзэн боллоо

Японы Айчи-Нагояа мужид үргэлжилж буй Азийн наадмын боксын тэмцээнээс Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлэн ширэн бээлийтнүүд хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч үзэж буй энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, Олон улсын хэмжээний мастер Хархүүгийн Билгүүнсайхан хагас шигшээд шалгаран хүрэл медалийн болзол хангаад байсан юм. Манай тамирчин шөвгийн нйамын тулаанд Тайландын өрсөлдөгч Кангпи Бохунтодыг илүүрхэн ялж, медалийн тавцанд гарсан билээ.

Медалийн өнгө хувиргах хагас шигшээ тоглолтод ОУХМ Х.Билгүүнсайхан зохион байгуулагч орны боксчин, Японы Рүи Ямагучитай рингнээ гарч тулалдсан ч, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр талбайн эзэн боксчинд ялалт өглөө.

Монголын баг тамирчдын тус наадмаас хүртэж буй хоёр дахь хүрэл медаль юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button