Ж.Төмөрсүх: Үгүй болсон хүүгийнхээ үйлсийг үргэлжлүүлж яваа гэсэн бодлоор эрч хүчтэй, итгэл зоригтойгоор ажилладаг

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна. Бага хурлын "Ногоон бүс"-ийн нээлтийн үеэр эх дэлхий, төрөлх нутгаа хайрлах тухай өөрийн зохиосон шүлгээ дуудаж, олны сэтгэлийг хөдөлгөсөн Улаан тайгын байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхтэй ярилцлаа. Түүнийг биологич, ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсны аав гэдгийг уншигчид андахгүй мэднэ.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юун түрүүнд СOP 17 хуралд оролцож байгаа сэтгэгдлийг нь сонсох нь зүйтэй байх?
-Хөвсгөлийн улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааг төлөөлж COP 17 бага хуралд оролцож байна. Монгол оронд зохиогдож байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг дуу хоолой болсон энэ том хуралд БОУАӨЯ, түүний харьяа улсын тусгай хамгаалалттай газрууд орж байгаа. Бид Улаан тайгааг төлөөлөөд ирээд байна.
-Байгаль хамгаалагчдын нөр их хөдөлмөр, тэр дундаа улаан тайгынхны аж байдлыг харуулсан "Баавгайн хөндий" баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо. Олон улсын хурлын дэлгэцнээс киногоо харна гэдэг сайхан тохиол шүү дээ?
-Миний бие дэлхийн болон Монголын байгаль хамгаалагчдын дуу хоолойг төлөөлж "Ногоон бүс"-ийн нээлтийн арга хэмжээнд үг хэлсэн. Өнөөдөр эгэл жирийн байгаль хамгаалагч байгаль орчин, экосистемийг хамгаалах, хүний сайн сайхны төлөө хэрхэн ажилладгийг харуулсан, тэр дундаа зэрлэг амьтантайгаа хэрхэн нөхөрлөдөг тухай өгүүлсэн баримтат кино маань олонд хүрлээ.
-Энэ улаан тайгын байгаль хамгаалагдчын ажлыг харуулсан баримтат кинор. Кино маань олон улсын кино наадмаас 30 орчим алтан медаль, гран при хүртээд байгаа. Эгэл жирийн байгаль хамгаалагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, хүчин зүтгэл нь дэлхийн дулаарал, байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалахад ямар үр дүнтэйг олон хүнд ойлгуулсан бүтээл. Байгаль хамгаалагч нарт цаашид ажиллах эрч хүч, урам зориг өгсөн. COP17 хуралд хүрэлцэн ирсэн талуудын олон зочид, төлөөлөгчдөд хүрч, дэлгэцнээ гарсанд баяртай байна.
-Киноны найруулагчаар гадаад хүн гэж сонссон. Уран бүтээлчдийн багийн талаар яривал?
-Манай киноны онцлог нь дэлхийн таван тивийн байгаль хамгаалагчдыг харуулсан. Ази тивийн төлөөлөл болж Монгол Улс, тэр дундаа Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газар сонгогдсон юм. Мөн Африк, Өмнөд болон Хойд Америк, Шинэ Зеланди, Австрали тивийн кинонууд гарсан. Энэ дундаас манай кино нэлээд дээгүүрт яваа.
Францын кино найруулагч Хамид Сардар-Афхами гэж хүн хийсэн. Францын АРТЭ телевизийн хамт олон энэ киноны жинхэнэ захиалагч, зохион байгуулагч нь гэж хэлж болно. Хамид хоёр жил хоёр сар бидэнтэй хамт байж, уул тайгаар явсан.
-Та бүхий кинонд хөвчийн хүрэн баавгай гардаг. Монгол залуусын бүтээл мазаалай баавгайн тухай "Их говийн манаач" үзсэн байх сэтгэгдлээсээ хуваалцвал?
-Кино маань ардаа алтан дагуултай гэж хэлж болно. Хөвчийн хүрэн баавгай буюу монголын хоймор нутагт, их тайгын гүн дэх "Баавгайн хөндий" кино гарч алдарт хүртсэн. Дараа нь говийн баавгай буюу дэлхийд маш ховордсон, зөвхөн Монголын цөл хээрт байдаг мазаалайн тухай кино хийсэн.
Нуугдмал амьдралтай, эрс тэс бүсэд байдаг баавгайн араас дагаж, үнэн дүр төрх, бодит аж байдлыг нь олон түмэнд, дэлхий нийтэд таниулсанд баяртай байгаа. Монголын хоёр хязгаарт байгаа хоёр баавгайгаар дамжуулан уран бүтээлчдийн чадвараар дэлхийд хүрч байгаа нь сайхан.
Би "Их говийн манаач" хэмээх бүтээлийг Говийн Их Дархан цаазарт газрын 50 жилийн ойгоор үзсэн. Мазаалайн хайрыг булааж, хамгаалж байгаа уран бүтээлчдийг харж огшиж, бахархаж суусан.
-Таны "Ногоон бүс"-ийн нээлт дээр уншсан шүлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн. Яагаад нээлтийн үгэндээ шүлэг оруулъя гэж бодов. Боломжтой бол манай уншигчдад дуудаж өгөөч?
-СOP 17 арга хэмжээний "Ногоон бүс"-ийн нээлтэд эгэл жирийн байгаль хамгаалагчдыг төлөөлж үг хэлэх хүндтэй үүрэг надад оногдсон. Байгаль хамгаалагчдын дуу хоолойг аятайхан хүргэчих юм сан гэх бодол төрсөн. Тийм болохоор зүрх сэтгэлийн үгээ бичиж хэлсэн. Олон хүний сэтгэлд хүрсэнд тахархаж байна COP 17 бага хурлын зохион байгуулах талбай
Ер нь монголчууд бол нутаг амьтай, байгаль дэлхийд ээлтэй нүүдэлчин ахуй соёлтой хүмүүс. Тийм ч учраас босоо төрсөн морь нь нутгаа гээд ирдэг. Настан буурлууд нь "Намайг бурхан болохоор ясыг минь нутагт минь аваачиж тавиарай" гэж хүндэтгэн захидаг. Энэ бодлоор би хүмүүст хүргэ гэж нэлээд ажлууд хийдэг. COP17-гийн хүрээнд байгаль хамгаалах ажлын нэг цөм болгож "Төрсөн нутгаа хамгаалъя" гэсэн уриа дэвшүүлэх зорилгоор дөрвөн мөрт миний сэтгэлд буусан юм. Би яруу найрагч биш. Гэхдээ сонирхогч, шүлэг яруу найраг унших дуртай хүн.
Шүлгийг сонсох бол дараах видеог тоглуулна уу:
- Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талууд Монгол Улсад чуулж байна. 10 гаруй өдрийн турш үргэлжлэх энэ хурлын үр дүнг та юу гэж харж байгаа вэ. Ялангуяа, таны хамгаалдаг улаан тайгад үр нөлөөө нь хэрхэн тусах бол гэж бодож байна?
-Энэ хурлаас ямар үр дүн гарах бол гэдгийг дэлхий нийт хараад сууж байгаа. Тэр дундаа энэ хурлын сүр дуулиан, нөмөр нөөлөг их тайгын гүнд хэрхэн хүрэх бол гэж би харж байна. Юун түрүүнд уур амьсгалын өөрчлөлт бол дэлхий нийтэд, талд, говд төдийгүй тайгад болдог юм гэдэг дуу хоолойг сонсгохыг зорьсон.
Байгаль хамгаалах, эх дэлхийгээ аврах их ажил хүн төрөлхтнийн энгийн үйлдлээс эхэлдэг гэдгийг COP 17 дэлхий дахинд хүргэнэ гэж найдаж байна. Цемент босгож гол ус, ургамал амьтны амьдрах орчныг таслахгүй байя гэдэг уриа дэвшүүлсэн. Дээр нь их юм хэрэглэх хэрэггүй. Бидний хэрэгтэй хэрэггүй хэт их хэрэглээг дэлхий даахаа больчихсон учраас уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байна. Тийм учраас хэрэглээний хурдаа сааруулбал нэлээд их газар нутаг амарч, их дэлхий маань ногоорох болов уу. Эдгээр агуулгыг олон нийтэд сонсгоосой гэсэн хүлээлттэй байна.
Мэдээж, цаана нь хөрөнгө оруулалт, улс төрийн шийдвэр, хамтын ажиллагаа, сайн туршлага солилцох гэхчилэн олон ажил бий. Хамгийн гол нь оюун санаа, сэтгэлийн "ногооролт" чухал гэж бодож байна.
-Таны хүү Т.Лхагвасүмбэрэл агсан байгаль хамгаалах үйлсэд залуу сайхан насаа зориулсан. Та ч бас нэгэн насаа энэ үйлсэд зориулж байна. Дэлхий байгаль хамгаалагчид хуран чуулсан, эх дэлхийнхээ төлөө хуран чуулсан энэ өдрүүдэд хүүгээ илүүтэ дурсан санаж байгаа болов уу?
- Миний сайхан хүү өмнөд говьд, би их тайгад буюу Монгол Улсын хилийн хоёр хязгаарт байгаль хамгаалах ажлыг хийж зүтгэлээ. Тийм учраас би үгүй болсоноо нөхье гэсэн бодлоор эрч хүчтэй, итгэл зоригтойгоор их тайгад явахдаа говийг зүрхэндээ тээж ажилладаг. Соёны их уулс, Улаан тайга, Хорьдол сарьдагт цоохор ирвэсийг тогтоосондоо хүүгийнхээ хийх зорьсныг үргэлжүүлж явна гэж сэтгэлээ баясгаж явдаг. Монголын ард түмэн манай гэр бүл, их тайга, их говь, Тост тосон бумбын нуруунд үргэлж хайртай байдагт гүнээ талархдаг.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ж.Төмөрсүх гуайн амьдрал, тэмцэл үнэхээр хүндлэл төрүүлж байна Хүүгийнхээ эхлүүлсэн үйлсийг өөрийнхөөрөө үргэлжлүүлж байгаа нь байгаль хамгааллын төлөө ямар их сэтгэлтэй хүн бэ гэдгийг харуулж байна
Tursuh guain ug yamar setgel hundlel turuulj baina ve, huuhed ni ehluulsen uilsiig urgeljluuleed baigal delhiigee hamgaalj yavna gedeg uneheer baharhmaar
Huugee dursaj, hiij baisan ajliig ni urgeljluulj yavna gedeg setgeliin hat shuud medregdej baina Turuul nutag, baigali delhiigee gesen setgel ni olond hureesei
Ene hunii yarianaas baigal hamgaalah ajil ni zugeer neg mergejil bish setgel zurhnii uil hereg gedeg ni medregdej baina
COP17 Монголд болж байгаа энэ үед ийм хүний дуу хоолой дэлхийд хүрч байгаа нь сайхан байна Байгаль хамгаалах гэдэг ойлголтыг бодит амьдралаар харуулж байна
Tost Toson Bumbiin nuruu, Ulaan taiga geed Mongoliin baigal delhii yamar ih humuusiin setgel zurheer hamgaalagddag gedgiig ene yaria haruulj baina
Байгаль хамгаалагч хүний хөдөлмөрийг бид өдөр тутам анзаардаггүй ч тэдний хийж байгаа ажил асар том ач холбогдолтой юм байна Баавгайн хөндий кино ч үүнийг дэлхийд харуулжээ
Iim humuusiig demjij, ajliig ni olond surtalchilj baih heregtei Baigal hamgaalal bol bugdiin oroltsoo shaarddag zuil
Хэт их хэрэглээ, байгальд үзүүлж байгаа дарамтаа багасгах тухай хэлсэн нь их зөв санагдлаа Том том урианаас илүү хүн бүрийн өдөр тутмын дадал өөрчлөгдөх хэрэгтэй
Huu ni irves hamgaalj, aav ni taigaa hamgaalj yavsan tuuh ni uneheer setgel hodolgoj baina Mongol hunii nutag usaa gesen setgel end haragdaj baina
Байгаль хамгаална гэж ярих амархан Харин олон жил уул тайгад амьдарч, өдөр бүр бодитоор хамгаална гэдэг өөр зүйл Ж.Төмөрсүх гуай шиг хүмүүсийн хөдөлмөрийг үнэлэх ёстой
COP17-iin ueiin hamgiin setgel hursen yarianuudiin neg bolloo gej bodoj baina Baigal hamgaalagchdiin duu hooloi olon ulsad hureh ni chuhal
Хүүгийнхээ үйлсийг үргэлжлүүлж явна гэдэг ганцхан гэр бүлийн бахархал биш Монголын байгаль хамгааллын төлөө хийж байгаа том хувь нэмэр юм байна
Mongolchuud nutagtaa hairtai gedeg oilgoltiig zugeer ugaar bish amidralaaraa haruulj yavdag hun baina Tursuh guai uneheer hundetgeh hun yum
Baavgain hondii kino delhiin olon hund hursen ni Mongoliin baigaliig taniulahad tom huvi nemer bolj baina Ulaan taigaa saihan nutag shuu
Ийм хүнд хэцүү ажлыг олон жил хийж байгаа байгаль хамгаалагчдаараа бахархах хэрэгтэй Тэдний хамгаалж байгаа зүйл бол зөвхөн мод, амьтан биш бидний ирээдүй юм