Нийгмийн
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц Японы Их сургуулийн аварга боллоо

Каназавагийн Бүх Японы Их сургуулийн аварга шалгаруулах тэмцээн 12 дахь удаагаа зохиогдлоо. Энэхүү тэмцээнд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц түрүүлжээ.

Тэрбээр 100 хүүхдээс өөрийн ур чадвараараа тодрон гарч ирсэн нь энэ. Түүний хувьд өдгөө Японы дээд сургуулийн оюутан бөгөөд сумо бөхөөр барилдан багагүй хугацааг үдэж байна. Түүнийг Япон Улсын дэвжээнд Монголын нэрийг гаргах дараагийн залгамж халаа хэмээн олон нийт ярилцдаг. Харин түүний дүү Ө.Пэрэнлэйжамц нь сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг. Тэрбээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан удаатай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bayar hurgey
Мундаг хүүд баяр хүргэе
Баяр хүргэе мундагаа
Авха�##�жтай мундаг хүүд баяр хүргэе. Дэмиджамц, Пэрэнлэйжамц хоёр хүүд нь сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж байна.