ДЭЛХИЙ

Нэнси Пелоси Тайваньд айлчилж, болзошгүй дайныг дөтлүүлэх үү

Азийн улсуудад хийх айлчлалдаа мордсон АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн сууж явсан онгоц радараас алга болжээ. Түүний суусан онгоц өчигдөр /2022.07.30/ Эндрюс цэргийн баазаас хөөрч, Хонолулуд газардсаны дараа онгоцны байршлыг шууд дамжуулдаг Flightradar системд мэдээлэл нь гарч ирэхээ больсон байна.

НЭНСИ ПЕЛОСИГИЙН ОНГОЦ РАДАРААС АЛГА БОЛЖЭЭ

Нэнси Пелосиг Азид хийх айлчлалынхаа үеэр Тайваньд очиж магадгүй гэсэн яриа гарсантай холбоотойгоор БНХАУ Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилт эхлүүлээд байна. “The Financial Times” сонин энэ сарын 19-ний өдөр анх энэ асуудлыг хөндөж, БНХАУ-аас үзүүлэх хариу үйлдэл нь хорон байж болзошгүй хэмээн анхааруулснаас хойш өнөөдрийн үйл явц өрнөж буй.

Тодруулбал, БНХАУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тань Кэфэй энэ сарын 26-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ “Хэрвээ Нэнси Пелоси Тайваньд айлчилбал Хятадын арми гараа хумхиад суухгүй” хэмээн “The Financial Times”-ын таамгийг бататгаж, улмаар энэ сарын 29-нд Өмнөд Хятадын тэнгист, эх газрыг тайваниас тусгаарладаг Цюнжоу, Фужоу орчимд  цэргийн сургуулилт эхлүүлсэн билээ.

Сургуулилт эхлэхээс нэг хоногийн өмнө буюу 28-нд нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярьж “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэх ёстой”-г сануулж, “Галаар наадах хэрэггүй” хэмээн анхааруулсан байдаг.

Улмаар Цагаан ордноос “Нэнси Пелоси Тайваньд айлчлах асуудал албан ёсоор шийдэгдээгүй байна” гэж мэдээлэл гаргасан бөгөөд Жо Байден айлчлалыг дэмжиж байгаа ч “Цэргийнхэнд таалагдахгүй, болиул гээд байна” гэсэн юм.

Хэвлэлүүд ч дуугүй байсангүй. “Politico” сонинд Н.Пелоси Тайваньд айлчлах бодлоосоо буцаагүй, бэлдсээр байгаа” гэж мэдээлсэн бол дараа нь Хятадын “Global times” сонины эрхлэгч асан, нөлөө бүхий сэтгүүлч Ху Сижин гэгч “Нэнси Пелоси хэрвээ аралд ойртож ирвэл манайх байлдааны онгоцоо хөөргөж буцахыг шаардана. Тэгээд болохгүй бол устгаж таарах байх” хэмээн бичсэн. АНУ байлдааны хөлөг онгоцуудаа Тайвань руу дөтлүүлж, Япон улс ч “Хэрвээ БНХАУ Тайвань руу довтолбол чадахаараа хамгаална” гэж мэдэгдсэн юм.  

Нэнси Пелоси Тайваньд айлчлах эсэх нь одоо болтол тодорхойгүй, албан ёсны хөтөлбөрт Япон, БНСУ, Малайз, Сингапур гэсэн дөрвөн улс л багтсан хэвээр байгаа ч асуудал ийнхүү хурцадмал байдлаар өрнөж байна.

Нэнси Пелоси бол АНУ-даа Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийн дараа буюу Төрийн нарийн бичгийн даргаас ч өндөр эрэмбэтэй албан тушаалтан юм.

БНХАУ Тайванийг хэзээ нэгэн цагт авах бодол тээж байгаа нь тодорхой ч цаг нь арай болоогүй гэдэг нь Бээжингийн байр сууринаас нь харагддаг. Гэхдээ Н.Пелоси хэрвээ Бээжингийн анхааруулгыг үл тоон Тайваньд айлчлаад, үйл явц Ху Сижиний хэлснээр өрнөх юм бол дайны хамрах хүрээ зөвхөн Тайвань, бүс нутгаар тогтохгүй эрсдэл нь улам бүр нэмэгдсээр байгаа дэлхийн дайныг ч наашлуулчих магадлалтай юм.   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daranquilaqch fashist baidan delxiiq xymraj duusax nee amerik mundaq ardchilsn oron qene iim fashist zonoq dain odooqch sonqochood uv boddoq amerikuud be

Зочин
Зочин

Amerik estoi balai avgai Mongoloos min hol baigaasai

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Монголчууд л Америкт ойр байхыг мөрөөддөг байгаа шүү

Яагаад заавал том байна гэж
Яагаад заавал том байна гэж

Хятадуудыг задлах хэрэгтэй ингэвэл хэн нэгнийг шантаажилч дарамтлах нь багасна

Зочин
Зочин

орс хятад 2 г дийлэхгүйээ

Zochin
Zochin

Taivani ard irged bugd 100% tusgaar togtnohiig husdeg gej bodohgui bna,hyatad ulsad ah duu,sadan toroltei humuus ihenh n bdag..

Зочин
Зочин
Reply to  Zochin

Үгүй тайван хятадаас ардчилал соёлоороо эрс ялгарч бгаа үхэр шиг дорсгой доод гаралтай хятадтай цус нийлэхгүй гэсэн тэмцэл

Зочин
Зочин

Орос хятад 2 суларвал манайд ашигтай чих нь зөөлрөн шүү дээ Алалц...

Зочин
Зочин

барууныхан ч айхтар юмаа одоо хятадуудыг одож Тайвантай байлдуулж эдийн засаг болон хэдэн пужинг нь барах нь дээ тэгээд л солгой гараараа пенъяныг багалзуурдах биз гэхдээ тэр муу тарган баньдаар ч яахав дээ vйлдвэрлээд овоорчихсон зэвтэй зэв сэгээ борлуулна долиур болгон орос хятад хоер зэв сэгээ харваад буудаад барна айхтар юмаа

Холбоотой мэдээ

Back to top button