Энтертайнмент

Хүмүүний амьдрал сүүдэр шийнд...

Нэрт гүн ухаантан Николай Бердяев “Бага зэрэг эротик явдал нь уран бүтээлийг тэтгэх гол эх сурвалж юм” хэмээн аль өнгөрсөн зууны эхээр дуу алджээ. Тэгвэл хойч үеийн бид нар түүний “бага” гэснийг “их” хэмээн тусгаж авч амьдралдаа хэрэгжүүлсээр байна.

Николай Бердяевын зөв гэдэг нь маргаангүй. Өнгөрсөн зууны үед одоогийнх шиг ил цагаан янаглах байтугай үнсэлцэх нь хүртэл жүжигчдэд туйлын бэрх даваа мэт санагддаг байжээ. Иймэрхүү зураг авалтууд зүйрлэшгүй хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг байсан гэдгийг зураг авалтан дээр үнсэлцсэн жүжигчид тэр чигтээ бие, биедээ дурлан сууж орхидог явдал олон байснаас  мэдэж болно.

 Тэр үед хэн нэгэн жүжигчин одоогийнх шиг нүцгэлэх зоригтой байсан бол царай зүс сайтайгаасаа үл хамааран супер одод тооцогдох байлаа.

Харин одоо бол шинээр гарч байгаа бүтээл бүхэнд “йймэрхүү” хэсэг ордог болж. Гэхдээ нүцгэнээр зургаа авахуулахдаа ичиж зовох явдал нь зөвхөн дээр өгүүлсэн “үнсэлцдэг” үеийн жүжигчдэд ч тохиолддог байсан юм биш ээ. Манай үейинхэнд ч энэ явдал олонтаа тохиолддог. Олонд тэр бүр дэлгэгдээд байдаггүй ийм зураг авалтын үед жүжигчдэд ямар мэдрэмж төрдөг бол оо.

Холливудын алдартай жүжигчдийн нэг Холли Хантер энэ талаар “Эвгүй байдаг гэж юугаа яриад байгаа юм бэ. Хэрвээ тийм л юм бол яах гэж дүр авах билээ” гэж хариулжээ. Тэрбээр “Төгөлдөр хуур” киноны янаг хэсгийг гайхалтай амьдруулсан гэдгийг уншигчдын маань зарим нь санахгүй ч байж магадгүй.

Холли Хантер

Харин Натали Портман “Оддын дайн” киноны залуу Дарт Вайдертай үнсэлцдэг хэсгийн зураг авалтад туйлын сэтгэл ханамжгүй үлдсэн аж. Тэрбээр найруулагч өөрт нь хамтрагчаа хэрхэн үнсэх ёстойг зааж байхад өөрийгөө яг л биеэ үнэлэгч болсон мэт мэдрэмж төрж байсан гэж өгүүлсэн юм.

Натали Портман

Эротик зураг авалтад дурлагчдын сонгодог төлөөлөгч нь Майкл Дуглас гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Гэтэл “төрөлх зөн” киноны зураг авалт түүнийг сэтгэлзүйн тогтворгүй байдалд хүргэж бүр эмчийн тусламж авахад хүргэж байжээ. Шэрон Стоун хөлөө алгуурхан дэлгэдэг тэр хэсэг Холливудын хамгийн алдартай секс зураг авалтын нэгд тооцогддог билээ.

Шэрон Стоун "Basic instinct"

Ганцхан тэр хэсгийн зураг авалтыг л зургаан хоног хийсэн гэдэг. Секст үхэн хатан дурлах болсон Майклыг эхнэр Диандра нь цуврал эмчилгээнд явуулаад ч тусыг эс олж, улмаар салж санаа амарчээ.

Алек Болдуины эхнэр асан Ким Бесинжер “Микки Рурктай үнсэлцэхэд түүний амнаас яг л тамхины иш дүүрэн чихсэн үнсний сав шиг л үнэртэж байсан” гэж хэлжээ. Тэд “9.5 долоо хоног” кинонд хамт тоглосон юм.

Микки Рурк, Ким Бесинжер

Зураг авалт ахархан хугацаанд үргэлжилсэн ч Микки Руркийг үзэн яддаг болоход нь Кимд хангалттай байжээ. Тэдний харьцаа бүр цахилгаан шатанд цуг суухаас татгалзах хүртлээ дордсон байсан ч найруулагч Эдриан Лайн огт санаа зовохгүй байсан юм. Учир нь тэд дэлгцийн өмнө гайхалтай романтик хосууд болж хувирдаг байсан юм. Үнэхээр чадварлаг жүжигчид байгаа биз. 

Дээрхтэй төстэй түүх “Тэнэгхэн Бетти” цувралын зураг авалтын үеэр Сальма Хайек болон Эрик Мабиусын дунд давтагджээ. Эрик Сальматай үнсэлцдэг хэсгийн зураг авалтад орохоос эрс татгалздаг байв. Учир нь үзэсгэлэнт мексик бүсгүй зураг авалтын талбайд үргэлж нохойгоо дагуулж ирдэг байсан бөгөөд байнга үнсэж эрхлүүлэх нь Эрикийн сэжигч занг хөдөлгөдөг байж.

Сальма Хайек

Эрик энэ тухай “Сальмад маш олон нохой бий. Тэгээд түүнийгээ байнга үнсэж эрхлүүлэхийг яана. Тийм уруул үнссэнээс гудамжинд гараад анх таарсан хүнээ үнссэн нь хавьгүй эрсдэлгүй” хэмээн дурссан байдаг.

Жүжигчин бүсгүй Жеймс Кингийг (“Кокаин” кинонд тоглосон) бол ийм зураг авалт харин ч баясгадаг гэнэ. шүү. Тэрбээр амьдрал дээр дадлага сайн хийдгийнх ч байж магадгүй, ямар ч гэсэн хамтрагч, найруулагчаа нэг их зовоолгүй янаглаж чаддаг гэнэ.

Леонардо Ди Каприо бол маш ажил хэрэгч нэгэн. Тэрбээр “Бүтэн хиртэлт” кинонд жүжигчин Дэвид Тьюлистэй үнсэлцдэг хэсгийн зураг авалтыг “Би үүнийг секс биш гэж бодож байна. Бид зүгээр л хайр дурлалын ажил хийсэн” гэж хэлжээ.

Женнифер Жейсон Ли болохоор  иймэрхүү кинонд их олон тогложээ. Тиймээс дэлгэцийн хамтрагчдаасаа хэн нь тэр талдаа мундаг болохыг хүүрнэн өгүүлсэн байна. Хэдийгээр олон жүжигчинтэй дэлгэцэн дээр ор хөнжлийн явдал үүсгэж байсан ч “сайн” хүн хуруу дарам цөөн байсан гэнэ. Ах дүү Алек, Билли Болдуинууд энэхүү гарын хуруунд багтахаар цөөн нөхдийн тоонд орно. Бүр Алек Болдуинтай үнсэлцэхэд Колорадогийн уулнаас цанаар гулган бууж байх шиг санагддаг юм гэнэ. Тэрбээр Алек Бид хоёр жинхэнээсээ сексдээгүй л дээ. Гэхдээ үзэгчдэд бол үнэхээр үнэмшилтэй болж чадсан” хэмээн юунд ч юм харамссан өнгөөр өгүүлж сууна.

Одоогоос 38 жилийн өмнө найруулагч Бернардо Бертолуччи кино урлагт нэгэн “тэсрэлт”-ийг хийсэн билээ. 1972 онд бүтээгдсэн “Парисын сүүлчийн танго” кинондоо тэрбээр алдарт Марлон Брандо (“Загалмайлсан эцэг”-ийн Дон Карлеоне) Мариа Шнайдер нарыг эр эмийн ажлыг бодитоор хийлгэсэн гэдэг.

Ер нь Бертолуччиг жүжигчдээ хатуу чанд захирдаг гэдгийг хүн болгон л ярьдаг шүү дээ. Урт удаан хугацаанд үргэлжилсэн харгис зураг авалтын үеэр Роми Шнайдер өвдөлт, сэтгэлийн зовнилоосоо болоод уйлж байсан бол Марлон Брандо Б.Бертолуччитай хожим 20 жилийн турш дуугараагүй гэдэг.

"Last tango in Paris"

Б.Бертолуччи “Дур тавих агшинг хэзээ ч хуурамчаар хийж чадахгүй. Үүнийг би бөмбөг дэлбэрэхтэй л зүйрлэх байна” гэсэн яриагаа ийнхүү бодитоор хэрэгжүүлжээ. Биднийг багад “Микеле Плачидогийн тоглосон зарим киноны секс хэсэг нь бодитой юм гэнэ лээ” гэсэн явган яриа явдаг байж билээ. Явган яриа гэснээс манай оронд ч иймэрхүү тохиолдол гарч байсан гэдэг.  

Тайзан дээр жинхнээс нь секс хийлгэсэн тохиолдол манай Монголд ч гарсан тухай Д.Намдаг гуайн “Шинэ Монголын шинэ театр” номд өгүүлсэн байдаг. Хөдөө нутагт соёлын үрийг тарихаар ирсэн шинэхэн найруулагч анхныхаа жүжгийн эротик хэсгийг жүжигчнээ загнасаар байж хийлгэсэн гэдэг. Харин “ориг” секс дуусах үед театрт жүжигчин, найруулагчаас өөр хүн үлдээгүй байжээ. Өрөө тасалгаагүй монгол гэртээ, өөхөн дэнгээ үлээж байгаад “юу яадаг” байсан монголчуудын сэтгэлзүй тийм юманд бэлтгэлүй байсан нь мэдээж. 

“Урлагт худлаа зүйл гэж байж болохгүй” гэсэн багшийнхаа үгийг “махчлан” тусгаж авсан тэр эр хожим банга хүртэхдээ ч дээрх үгийг давтсаар байсан юм гэнэ билээ.  Бас нэг явган яриа. Найруулагч Р.Батсайханыг “Хүн алж тоглосон залуус” киногоороо нэрд гарсан гэвэл маргах хүн гарахгүй л болов уу. Эр эмийн явдлыг нэлээн задгайдуу харуулдаг кино л доо. Найруулагчийнхаа ч, жүжигчдийнхээ ч хожмын карьерт ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн ийм нэг бүтээл. Дээрх киноны эротик зураг авалтын үеэр жүжигчид нь сэтгэлийн хөдөлгөөнөө хэтэрхий их ил гаргаад хянаж чадахгүй байсан учир тайвшруулах эм их хэмжээгээр өгч байж зураг авалтаа дуусгасан гэдэг.    

“Бүлээн нурам” киноны тэр нэг хэсгийн зураг авалтыг ч жинхэнэ юм гэнэ лээ гэж ярилцдаг байж билээ. Жүжигчид нь үнэнхүү сайн байсан болоод тэгж яригдахад хүрсэн биз ээ.

Дашрамд дурдахад, 1896 онд бүтээгдсэн “Үнсэлт” хэмээх кинонд эротик буюу үнсэлцдэг хэсэг хамгийн анх гарч байжээ. Уг нь өөр нэртэй кино байсан ч үзэгчдийг бага бишээр гайхашруулсан тул уг бүтээлд найруулагчийнх нь зөвшөөрөлгүй “Үнсэлт” хэмээх нэр хайрлан уг нэрээрээ олонд алдаршжээ.

Уильям Хейс, "Үнсэлт" /1896/

Эцэст нь, алдарт найруулагч Люк Бессоны “Ромео Жульеттагийн янаглахыг дэлгэцээр 1000 харсан ч уйддаггүй шүү дээ. Тэд мэдээж секс хийсэн байж таарна, гэхдээ яг хэрхэн хийсэн бол гэдэг төсөөллийг үзэгчдэд өөрсдөд нь үлдээх хэрэгтэй юм. Ингэвэл тэдний янаглалын хувилбарууд үзэгч бүрийн тоогоор үржинэ шүү дээ” гэсэн үгээр эл бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2022-08-13 13:46

Ямар новшоо нийтлээд байгаа новш вэ

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x