ДЭЛХИЙ

ОХУ-ыг Газар дундын тэнгисээс шахаж гаргах ажиллагаа эхлэв үү

Сири Израилиас пуужин харвасан гэж мэдэгдэж, Ойрхи Дорнодод байдал түгшүүртэй боллоо.

Сири улсын САНА агентлаг Израилийн талаас тус улсын Тартус муж дахь цэргийн объект руу пуужин харваж, гурван цэргийн аминд хүрсэн гэж мэдээллээ. Энэ мэдээлэл нь Палестин, Израиль гэсэн хоёр оролцогчтой байсан Ойрх Дорнодын хурцадмал байдал дахин нэг улсаар тэлэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Болгоомжлол нь, “ОХУ-ыг Сириэс шахан гаргаж, Газар дундын тэнгист түшиц газаргүй болгох ажиллагаа эхэлж байгаа юм биш биз” гэсэн хардлагаас үүдэлтэй. Учир нь Тартуст ОХУ-ын Тэнгисийн цэргийн бааз байдаг юм.

АНУ ОХУ-ыг Газар дундын тэнгисээс таслахыг эртнээс оролдож ирсэн. Лалын улс, Сирийн үймээний үеэр химийн зэвсгээр шалтаглан хуурай замын цэрэг оруулах гэж байхад В.Путин овжин загнаж, Жон Керригийн “Сири рүү хуурай замын цэрэг оруулахгүй байх боломж бий. Сири нэг хоногийн дотор бүх химийн зэвсгээ устгасан тохиолдолд ийм боломжтой” хэмээн басамжилсан мэдэгдэлд дөрөөлөн болиулж чадсанаар энэ санаархал нь түр хойшилсон юм. Хэрвээ АНУ Израилиар дамжуулан Тартус, цаашлаад ОХУ-ыг түншиж байгаа нь үнэн бол энэ үйлдлийн цаана ирээдүйд Дэлхийн дайны хувь заяаг шийдэх чухал асуудал яригдаж байгаа гэж ойлгоход болно. Учир нь ОХУ Сирийг, бүр тодорхой хэлбэл Тартус, Газар дундын тэнгисийг хэзээ ч зүгээр тавиад өгчихгүй. Сирид өрнөсөн дайны үеэр үүнийгээ хангалттай нотолсон юм.  

СИРИ ЯАГААД ОХУ-Д ЧУХАЛ ВЭ

ОХУ-ын тухайд, Дамаскийг дэмжих прагматик, стратегийн хоёр шалтгаан бий.

Прагматик шалтгаан нь, 1971 оноос Сирийг засаглаж ирсэн Хафез Асадтай ЗХУ сайн харилцаатай байсан. 1990 онд Зөвлөл нуран унасан ч ОХУ харилцаагаа яг урьд өмнөхөөр нь хадгалж үлдсэн. Энэ харилцаа нь эдийн засаг болон цэргийн салбарт илүү үр өгөөжөө өгч байсан, одоо ч хэвээрээ.

Хоёр дахь шалтгаан нь Тартус бааз бөгөөд стратегийн шинжтэй, илүү өргөн хүрээтэй. АНУ Газрын дундад тэнгист ноёрхлоо тогтоож буй энэ үед ач холбогдол нь бүр ч өсөөд байгаа юм.

Хүйтэн дайны жилүүдэд ЗХУ Ойрхи дорнодын орнуудаас Сирид л ашиг сонирхлоо хадгалдаг байсан, Израйльтай хэзээнээсээ таардаггүй энэ улс баруунаас хамгаалах нэг ёсны бамбай байсан юм.

Сирид ОХУ тэнгисийн цэргийн баазаа байгуулсан нь одоо ч үйл ажиллагаа явуулсаар байна. ОХУ төрийн бодлогод нь шууд нөлөөлж чадах улс бол ганцхан Сири юм. “Баас” нам ЗХУ-ын санхүүгийн шууд дэмжлэгээр 1963 онд Сирийн төрийн эрхэнд гарсан. Энэ нам одоо болтол эрх барьсан хэвээр байгааг та бид мэднэ. Тэр цагаас хойш ЗХУ-аас Сири рүү асар их зэр зэвсэг, тэсрэх бодис, байлдааны машин, танк, пуужингууд цуварч эхэлсэн юм.

Сири улс асар их зэр зэвсэг худалдаж авсан ч өрийг нь төлөлгүй цааргалсан учир 1992 он гэхэд Сири улсын ОХУ-ын өмнө хүлээх өр 13 тэрбум ам.долларт хүрээд байв. 2005 онд хоёр улс 10 зэр зэвсэг нийлүүлэх тэрбум ам.долларын гэрээ хийснээр хуучин харилцаагаа жинхэнэ утгаар нь сэргээжээ.

Ингэснээр Сири нь ОХУ-ын эрх ашгийг хамгаалдаг Ойрхи Дорнодын гол улс болсон юм. Мэдээллийн эхэн хэсэгт хальт дурдсан, АНУ хуурай замын цэрэг оруулах гэж байсныг зогсоосноор В.Путин сиричүүдийн хувьд аврагч баатар нь болсныг энд хэлэх хэрэггүй биз ээ.  

Сири улс АНУ, Израильтай эртнээс дайсагнасан харилцаатай байдаг учир зэр зэвсгийг ихээр худалдаж авсаар иржээ.

ОХУ Сирид пуужингаас эсэргүүцэн хамгаалах С-300 пуужин, МиГ-31 сөнөөгч онгоц нийлүүлэхэд Израиль улс түгшиж байгаагаа удаа дараа илэрхийлж байв.
Тартусыг ОХУ-ын Тэнгисийн цэргийн бааз болгох хэлэлцээр амжилттай төгсөхөд ч энэ үгээ хэлж байлаа.

Сири улс 2007 онд Израилийн хилийн дагуу хүч төвлөрүүлж эхэлсэн бөгөөд байн байн цэргийн хээрийн сургууль явуулах болсон нь Израилийг байлдааны бэлэн байдал зарлахад хүргэсэн. Энэ үед тэд мөн л ОХУ-ыг буруутгаж байв.

ОХУ “АНУ ПЭХС-ээс Европт суурилуулсаар байвал Цөмийн зэвсэглэлийг хорогдуулах гэрээнээс гарна” гэсэн мэдэгдэл хийсэн нь Сирид ч бас хамаатай. АНУ тэргүүтэй холбоотнууд Балтийн тэнгист ноёрхож, Газар дундын тэнгист ноёрхлоо бүрэн тогтоохыг санаархаж байгаа энэ үед ОХУ Тартус баазаа авч үлдэхийн төлөө бүх хүчээ дайчлах нь тодорхой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-15 12:54

ОРОСУУД ОДОО СИРИЭС �######�АХ ЦАГ БОЛСОН

Зочин
Зочин
2022-08-15 16:11

оросууд дургүй нь хүвэл шинэ зэвсэг туршина тэгээд л болоо унтаж байгаа баавгайг сэрээж болохгүй гэдэг орос ардын үг бий дээ олон улсын байдлыг харж байгаад л нэг л явуулна Укриан ч гэсэн олон ааш гаргахгүй л байх хэрэгтэй дээ тэгж байгаад улс гэж байхгүй болох вий дээ

Холбоотой мэдээ

Back to top button