НИЙГЭМ

Н.Жавхлан: Бор талын халуун рашаанд нутгийн иргэд бохир хувцсаа угааж байна

Монголчууд бид рашаан булаг битгий хэл, урсгал усанд цус, сүү, хир буртаг хүргэхийг цээрлэж ирсэн уламжлалтай ард түмэн. Гэтэл Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Бор талын халуун рашаанд нутгийн иргэд хир буртгаа угааж байгаа бичлэг амралтын өдөр интернэт орчинд тавигдаж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Бид уг бичлэгийг олон нийтэд хүргэсэн иргэн Н.Жавхлантай холбогдож тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулсан юм.  

-Таны фэйсбүүк хаягтаа тавьсан бичлэг олон нийтийг багагүй бухимдуулах шиг боллоо. Энэ бичлэг яг үнэн бодитой юу. Хэзээний бичлэг вэ?

-Одоогоос зургаа хоногийн өмнө (2022.VIII.10) буюу өнгөрсөн лхагва гарагт ээж, ах дүү нартайгаа рашаанд суух гэж очих үедээ хийсэн, үнэн бодитой бичлэг.

-Хиртэй хувцсаа халуун рашаанд угааж байсан тэдгээр иргэдээс эл үйлдлийнх нь учрыг асууж, шаардлага тавьсан уу?

-Шаардлага тавьсан. “Зүгээр ээ. Бид угаасаа ингэж угаагаад сурчихсан юм аа. Дандаа л ингэж угаадаг” гэж хариулж байсан. Бас нэг хүн “Ингэж угаавал лус баярладаг юм” гэсэн.

-Рашааны ойр орчимд нөхцөл байдал ер нь ямар байсан бэ. Та бичлэг дээрээ "Мэлхий их үхсэн байна" гэж байсан?

-Эргэн тойронд нь амрагчид, рашаанд орохоор ирсэн хүмүүс байгаа шүү дээ. Гэсэн ч нутгийнхан байсгээд шуудай, шуудайтай хувцас авчирч, өврөөсөө нидрүүлэг гаргаж ирээд л угаадаг юм билээ. Рашааны урсацын дагуу мэлхийнүүд нэлээд үхсэн байсан.

-Нутгийн иргэд рашааны эхэн дээр нь хувцас угааж байхад амрагчид халуун рашаанд яаж орж байсан хэрэг вэ?

-Хажууд нь байрлах байшинд зориулалтын модон тэвштэй. Амрагчид тэвшинд усаа дүүргэж байгаад яг л зааврын дагуу рашаандаа орж байсан. Бид рашаанд орчихоод буцаагаад асгахад тунгалаг чанараа алдаагүй л байдаг. Харин тэр хавийн нутгийн иргэд бол саван шампуниа барьж ирээд шууд хэрэглэдэг юм билээ. Асгаж байгаа ус нь бохирдож хөөсөрсөн байдалтай болдог. Тэр усаа рашаан руугаа шууд цутгаж байгаа харагдсан.

-Монгол хүний хувьд сэтгэл эмзэглэсэн үү. Та сүлжээнд бичлэг оруулахдаа аймгийн засаг дарга М.Батжаргалын нэрийг дурдаж, нэлээд бухимдсан байдалтай байсан?  

-Бухимдалгүй яах вэ. Замд таарсан хүмүүст хэлэхэд “Одоо харин ч гайгүй байна. Манайхан одоо наймдугаар сарын сүүлээр их угаалга хийнэ шүү дээ. Портер, портер хувцастай очиж угаалга хийнэ” гэж байсан даа.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-16 09:20

Ийм ухамсаргүй арчаааагүй тэнэг шдээээ

Зочин
Зочин
2022-08-16 09:32

Uhamsar unen teg humuuus tsuglarch

Зочин
Зочин
2022-08-16 09:41

манайхан бүгд ийм биш л дээ гэхдээ л ухамсарын доройтолд орчихсон үр хүүхдийнхээ хажууд хог хаяж архитан согтуур## хийдэг хүмүүс их байх юм. Яая даа байж энэ хүмүүсийг

Зочин
Зочин
2022-08-16 09:44

хашаа хатгаад сахиул буулгаач дээ хайран рашаан ямар заваан юм вэ хөдөөгийн б##айнууд цаанаа л нэг тэнэг

Зочин
Зочин
2022-08-16 11:00

УАА МУУСАЙН ТАНК ХҮЛДЭГ ТЭНЭГҮҮД ХАЦРЫХАА УЛААНЫГ АРИЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БАЛИАРТСАН БАНДААЖАА УГААЖ БАЙНАШТ САРЫХ НЬ ЮМ ИРЭЭД БАЛИАРТСАН БАНДААЖАА РАШААНД УГААГААД БАЙХДАА ЯАДЫН БИ ХЭДЭН ХҮМҮҮС АВЧ ОЧООД РАШААНД ОРУУЛАХ ГЭСЭН ТЭРИЙГ ХАРАА ГЭТЭЛ ХОЁР ЭМЭГТЭЙ ШАВ ШАЛДАН МЭЭМЭЭ УНЖУУЛААД АЛ МАЛАА УГААЧИХААД ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ СЭХҮҮН САЛХИ ЧИ НАМАЙГ ЭЗЭМДЭЭЧ ГЭЖ ДУУЛААД ЯВЦИЙШТ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ

Зочин
Зочин
2022-08-16 11:34

Зайдуу газарт усаа зөөгөөд угааж болмоор л юм эрлэг ч тоохоо байсан тэнэгүүд байна я##тай билээ

Зочин
Зочин
2022-08-16 11:34

Bvgd iim setgelgvi bolchuul yaandaa bazarvaan

Зочин
Зочин
2022-08-16 11:35

Угаана л биз урса## явчина. Уул усаа ухаад бгаад нь очоод хэлээд зураг хөргииг тавьчих

Зочин
Зочин
2022-08-16 11:35

Угаадаггүй домтой

Зочин
Зочин
2022-08-16 11:36

Жаахан ухамсартай баймаар юмдаа

Irgen
Irgen
2022-08-16 16:25

Mongolchuud niitleg iim l bolson bna, yalanguya hot, oron nutgiin irged uvaigui gehed arai, nutag orondoo baij uchuuhen bolchihson amitad bna le, deerees ni hotoos ochih ulun yumnuud bna, shuud huvtsastai yanz yanziin yum batiad orchihono tegeed udaan suuna, ih uuna he he, yamar shulam ni tegheer sain geed shunliig ni hudulguchihsiin bol, yamar ch rashaand orson hugatsaa nar, rmchiin jor bdgiin sh de

Холбоотой мэдээ

Back to top button