ДЭЛХИЙ

Сөүлийн үер Британид давтагдаж болзошгүй байна

Британид олон үргэжилсэн ган гачиг, хэт халалт өчигдөр тайлагдаж, бороо оржээ. Орох орохдоо усархаг аадар бороо орсон бөгөөд ойрын гурав хоног үргэлжлэх тул үер усны аюулаас сэрэмжлэх анхааруулгыг цаг уурын албанаас өгч эхэлсэн байна.

Бороо нийт нутгийг хамарч байгаа тул үер болбол хамрах хүрээ нь маш өргөн, гурван сая гаруй байшин живэх эрсдэлтэй гэсэн мэдээлэл “Daily mail”-д нийтлэгдсэн байна. Мэдээлэлд, Британийн цаг уурын товчооноос үерт автах магадлалтай бүсэд амьдарч байгаа иргэдэд хандаж, бичиг баримт, бэлэн мөнгө зэрэг нэн шаардлагтай зүйлсээ ус нэвтрүүлдэггүй уутанд хийж, хэрэг гарсан үед шууд шүүрч аваад дүрвэн зугтах бэлтгэлтэй байх уриалга гаргасныг онцгойлон анхааруулсан байв.

Британид энэ зун 1930-аад оноос хойш болоогүй ган гачиг, халуун болсон. Удаан үргэлжилсэн их ган гачгийн дараа ус ихтэй бороо ороход үер болдог бичигдээгүй хуультай. Хуурайшиж хатсан хөрс борооны усийг шингээх завдалгүй урсган үер буудаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button