НИЙГЭМЯрилцлага

Г.Нямсүрэн: Монголыг мөхөөх хор уршигтай "Эсрэг таван өсөлт" явагдаж байна

Монгол хүн соёл уламжлалтайгаа зөрчилдсөн, монгол хүнээс гарамгүй үйлдэл хийж байгаа талаарх мэдээллүүд олон нийтийг түгшээх болсон билээ. Бид энэ байдлын нөхцөл шалтгааныг эрэлхийлэхээр сэтгэл судлалын ухааны доктор /Ph.D/ Г.Нямсүрэнтэй ярилцлаа.

 -Монголчууд нийтээрээ сэтгэл гутрал хэмээх гамшигт дарлуулах болсон талаар ярьж бичих боллоо. СЭМҮТ, ДЭМБ-аас “Монголд гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн өөрчлөлттэй байна гэсэн судалгаа гаргасан байхыг харсан. Энэ таагүй байдлын шалтгаан нь юу вэ?

-Хүний сэтгэцийг эмгэг өөрчлөлтөд хүргэдэг олон шалтгаан бий. Гэр бүлийн маргаан, хардалт, гэр бүл салалт, архидалт, хүүхдийн буруу хүмүүжил гэх мэт. Монголчуудын тухайд энэ шалтгаанууд нэг хүн дээр хэтэрхий олноороо тулгарснаас болж сэтгэцийн өөрчлөлттэй болж байна. Сэтгэцийн өөрчлөлт харилцааны ёс зүйг алдагдуулна, харилцааны ёс зүй алдагдсанаас нийгэмд уур бухимдал бий болно. Гайгүй ёс зүй, төлөвшилтэй нэгнийг нийтээрээ уруу татаж, уусгана. Энэ бүхний цаад шалтгаан нь гэвэл ерөөсөө л амьдралын чанар, орлого байж байдаг.

Ямар хүнийг сэтгэцийн хувьд эрүүл хүн гэх вэ гэдэг тодорхойлолт бий. Түүнд “Бие махбодийн хувьд эрүүл өвчин зовлонгүй, сэтгэл санааны хувьд амар амгалан, нийгэмд эзлэх байр суурьтай, дасан зохицох чадвартай хүнийг эрүүл гэнэ” гэж тодорхойлсон. Тэгвэл монголчуудын маань хэдэн хувь нь өнөөдөр энэ тодорхойлолтод тохирч байна вэ гээд судалбал маш харамсмаар тоо гарч ирэх магадлалтай. Нэмээд хэлэхэд, энэ бүх бэрхшээлүүд нь хүний заяагдмал эрх, заяагдмал хэрэгцээнээс хулгайлж байдаг юм.

-Заяагдмал хэрэгцээ гэж юу вэ?

-Монголчууд маань нэг нэгэндээ санаа тавьж чадахгүй байна. Харилцаж чадахгүй байна. Хайрлуулж чадахгүй байна. Энэ бүгд чинь хүнд байгалиас заяагдсан хэрэгцээ. Энэ хэрэгцээгээ хангаж чадахгүй  байх нь сэтгэцийн өөрчлөлтөд хүргэдэг. Би өөрөө сэтгэл судлаач хүний хувьд шалтгааныг нь олох гэж хичээдэг, сэтгэл зовдог. Хүний хөгжилд бие, биетэйгээ харилцан уялддаг удамшил, орчин, сургалт, өөрийн ухамсар гэсэн дөрвөн хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлдөг юм. Үүнд хүний хөгжлийг эхийн хэвлийд байхаас эхэлж тооцдог, ээж хайрын хэрэгцээтэй бол хүүхэд мөн бүрэн дүүрэн бойжиж чаддаггүй гэх мэт энгийн ойлголт юм.

-Яавал энэ байдал засагдах вэ?

-Шалтгааныг олж засаж байж л эмчлэгдэнэ. Өнөөдрийн Монголын хувьд сэтгэл зовоосон гол асуудал нь ажилгүйдэл, ядуурал. Иргэдээ гэдэс цатгалан, мөр бүтэн, боловсролдоо мөнгө зарцуулчихдаг болгочихвол үр дүн нь тэр дороо л мэдрэгдэнэ. Гэвч Монгол Улс одоогоор хүндээ хандсан, хүнээ анхаарсан бодлого явуулаагүй байна.

Би боловсролын салбарын хүн учир энэ салбар дээрээ ярья. Өнөөдөр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын төвшинд хүртээмж маш муу, анги танхим хүрэлцэхгүй байна. Дээд боловсролын төвшинд гэвэл улсаас мөнгө зарахгүй байна. Бараг бүх зардлаа оюутны нуруун дээр тохчихсон учраас сургалтын төлбөр жилээс жилд нэмэгдэж байна. Иргэд үр хүүхдээ сургахын тулд зээл авч, эдийн засгийн дарамтад орж байна. Энэ байдлыг өөрчилж, дээд боловсролд хөрөнгө зарах цаг болсон.

Оюутнуудтай ажилладаг хүн болохоор энэ бүхнийг илүү сайн мэдэрдэг. Оюутнуудын чанар жилээс жилд л муудаад байна. Гаднаас нь харахад эрүүл хүнтэй ажиллаж байгаа юм шиг мөртлөө цаанаа асуудалтай байдаг. Биеийн хөгжил дутуу байна. Сэтгэлзүйн ганц хоёр сорил тавиад үзэхэд л маш их асуудалтай байдаг нь мэдрэгддэг.

Монголчуудын сэтгэлзүй үнэхээр сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн гэдэг үнэн. Одоо энэ хүмүүсээ хайрлаж, амьдралыг нь сайжруулж, додомдож авахгүй бол нэг л өдөр тэсрэхэд бэлэн болсон байна. 30 жилийн зовлон зүдгүүр, амьдрахын төлөөх их тэмцэл, тэмцээд ч амжилтад хүрэхгүй гарцгүй байдал хүмүүсийг ийм болгосон байна.  

-Яагаад ийм байдалд хүрчихэв?

-Бид өнгөрсөн 30 жилд эдийн засгийн өсөлтөд гол анхаарлаа хандуулаад өөр чухал асуудлуудыг орхигдуулсан. Улстөрчид эдийн засаг өслөө гээд сайхан, сайхан зүйл ярьдаг. Гэтэл энэ өсөлттэй зэрэгцээд эсрэг таван өсөлт бас явж байдаг. Ажилгүй, үндэс угсаагүй, тэгш бус, ирээдүйгүй, дуу хоолойгүй гэж. Эдгээрээс хамгийн аймшигтай нь үндэс угсаагүй буюу монгол хүний өөрийн чанар алдагдах явдал юм. Энийг монгол хүн монгол хүнийхээ шинж чанарыг зугуухнаар алдахыг хэлж байна гэж ойлгож болно. Бие махбодийн хувьд ч оюун санааны хувьд ч доройтож байна.

Энэ эсрэг таван өсөлтийг зогсоох асуудалд илүү анхаарал хандуулж ажиллахгүй бол оройтох нь. Эдийн засаг, улс төрөөс ч чухал эрх ашиг бол монгол хүн юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 09:04

Үнэхэээр хэрэгтэй бодууштай мэдээлэл бна.Баярл�##�аа

Зочин
Зочин
2022-08-17 10:09

hooooo meduuuushtei yeeeeeee

Зочин
Зочин
2022-08-17 11:57

Xun ruugee xandsan bodlogo baixgui xunee toogoogui orxison gedeg ni unen shuu Xun baij niigem xugjine shuu dee

Зочин
Зочин
2022-08-17 17:07

Хүмүүсийн ухамсар маш их доройтсон бүдүүлэг мөнгөнөөс өөр юм бодохоо больсон мөнгө үгүй бол амьдр�##� үгүй болчих юм шиг санадаг сэтгэлийн тэнхээгүй з�##�хуу хөдөлмөрлөх дургүй амар аргаар амьдрах сонирхолтой төрд гарсан нь улсаас хумслах мөрөөдөлтэй төлбөрийн боломжгүй хирнээ дээд сургуулийн диплом авч ажилгүйчүүдийн эгнээнд элсдэг мэргэжлийн чадварлаг ажилчин болж амьдр�##�аа өөд татахыг боддоггүй гээд хувь хүмүүст өөрсдөд нь их учир дутагд�##� байдаг түүнийг нь зарим нэг хүмүүс улам дэврээдэг

Зочин
Зочин
2022-08-17 17:44
Reply to  Зочин

Unen

Зочин яана даа
Зочин яана даа
2022-08-17 18:59

хамгийн аймшигтай нь үндэс угсаагүй буюу монгол хүний өөрийн чанар �##�дагдах явд�##� юм. Энийг монгол хүн монгол хүнийхээ шинж чанарыг зугуухнаар �##�дахыг хэлж байна гэж ойлгож болно.

Зочин
Зочин
2022-08-18 00:20

Боловсрол гэж яриад байх юм. Энэ чинь буруу юм биш үү? Мэргэжил боловсрол чинь өөр л дөө. Мэргэжлийн ш�##�гуурыг өндөр болгоод үнэгүй сургах хэрэгтэй. Хувийн их дээд сургуулийг ер нь хаасан нь дээр. Бүгдийг улсын их дээд коллеж МСҮТ гэж ангилаад эрдэм чад�##�тай нь сурсан нь дээр. Хувийн сургууль мөнгө угаадаг с�##�бар болсон. 3сая хүнтэй улсад 10 их дээд сургууль 25-30 оюутантай байхад яг болно. Жилд 1000-1500 хүн дээд мэргэжлээр төгсөхөд болно. Ингэхэд олон юм шийдэгдэнэ . Хотын түгжрэл их нүүдэл олон зүйлийн ард гарна. Одоо монгол ажилчны хомсдолд орсон. Ажилчин ангигүйгээр улс хөгжихгүй. Дандаа хулихны дээд боловролтой хүн хогоор дүүрлээ шүү дээ

Зочин
Зочин
2022-08-18 05:53
Reply to  Зочин

Зөв 5 асууд�##� хөндсөн байна. Эдийн засаг, улс төржсөөр хүнээ мартжээ Монгол улс

Зочин
Зочин
2022-08-18 11:20

Ийм чух�##� асууд�##�ыг олж харах мэдрэх тийм удирдлага байхгүй монголд дарга нар баяжих ёстой луйвар хийх ёстой л гэсэн хууль байдаг

Багш
Багш
2022-08-19 11:50

Манайд архид�##�т маш өндөр. Энэ бол үндэсний хэмжээнд ярих асууд�##�. Архид�##�т нь мэдээж бас өөрийн чинь бичсэнтэй холбоотой.

Холбоотой мэдээ

Back to top button