ДЭЛХИЙ

ОХУ гурав дахь хүүхдэд сая рубль өгөх талаар ярьж эхэллээ

Хойд хөршийн Төрийн Думын Олон нийтийн танхимаас гурав дахь хүүхдээ төрүүлсэн эхэд сая рублийн нэг удаагийн тэтгэмж өгөх санал гаргажээ.

Саналдаа Гурав дахь хүүхдээ төрүүлсэн 30-аас дээш настай эхэд олгох сар бүрийн мөнгөн тэтгэмжийн хэмжээг цалингийн доод хэмжээнд хүргэх санааг мөн тусгаж, Төрийн зөвлөлөөс байгуулсан Ажлын хэсэг рүү илгээсэн байна. “Известия” сонинд энэ талаар мэдээлэв.  

Дээрх зохицуулалтыг хийснээр 2024 он гэхэд жилд төрөх хүүхдийн хэмжээ 1.6 сая болж нэмэгдэх боломжтой гэсэн судалгааг Шинжлэх ухаан, олон нийтийн судалгааны хүрээлэнгээс гаргасан байна. Хүрээлэнгийн захирал Сергей Рыбальченкогийн хэлснээр, дээрх санаачилга ажил хэрэг болсон ч улсаас олон хүүхэдтэй эхчүүдэд олгодог зардал 300 тэрбум рублиэс хэтрэхгүй гэнэ.

Үүнээс өмнө Төрийн Думын Хөдөлмөр, нийгмийн бодлого, ахмад дайчдын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Светлана Бессараб олон хүүхэдтэй гэр бүлүүд хүүхдээ сургуульд бэлтгэх зардалдаа орон нутгийн захиргаанаасаа тусламж авч болно гэж ярьж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-08-17 10:45

Юун гоёийн????

Зочин
Зочин
2022-08-17 21:05
Reply to  Зочин

хүн төрүүлнэ гэдэг тэжээх төдий зүйл биш ш дээ

Зочин
Зочин
2022-08-17 10:48

ХӨӨРХӨН ЮМ БЭ

Зоч
Зоч
2022-08-17 10:54

Маньд падгүй

Иргэниргэн
Иргэниргэн
2022-08-17 13:08

Хүрэлсүхийн даган дууриах юм энэ байна.

Зочин
Зочин
2022-08-17 20:13

Төрөлт багасаж дуусахгүй бол дайн дажин хийсээр байх нөхөд юм

Зочин
Зочин
2022-08-17 21:06
Reply to  Зочин

хар аяндаа сөнөнө дөө

Холбоотой мэдээ

Back to top button