ДЭЛХИЙ

Пакистаны үерээр хэдэн зуун хүн гадаад ертөнцөөс таслагджээ

Пакистаны Хайбер Пахтунхва мужид өнгөрсөн баасан гарагаас хойш орсон бороо үер, залгуулаад хүмүүнлэгийн гамшиг дагуулжээ. Манур голын эрэг дагуу оршин суудаг олон зуун хүн орох оронгүй болсон байна. Байсан бүхнээ үерт урсгасан иргэд гадаад ертөнцөөс таслагдаж, идэж уух юмгүй харангадахад хүрээд буй аж. Тэдгээр иргэдийг гадаад ертөнцтэй холбож байсан гүүрүүд үерт эвдэрсэн тул ийн аргагүй байдалд оржээ.

“Бидэнд идэш ууш, эм хэрэгтэй байна. Гүүрийг хурдан засаж өгөөч. Бидэнд одоо юу ч алга” хэмээн тосгоныхон хүсэж байгаа аж.   

Манурын хөндий нь нэг талаасаа ижил нэртэй гол, нөгөө талаасаа Каганы давахад бэрх уулсаар хүрээлэгдсэн үржил шимтэй газар бөгөөд тосгоны иргэд гол дээр тавьсан гүүрээр гарч, хот руу холбогддог байсан нь саяын үерээр эвдэрсэн юм байна. Хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 15 хүн амиа алджээ. Тосгоны иргэд голын хоёр талд таслагдаж, нэг хэсэг нь орон гэр, хэрэгцээт зүйлсгүй хүмүүнлэгийн гамшигт нэрвэгдсэн бол үерээс өмнө хот руу явж таарсан зарим нь голын нөгөө эрэгт гэр орон төрөл төрөгсдөө амьд мэнд эсэхийг мэдэхгүй шаналж, Засгийн газраа хариу арга хэмжээ авахыг хүлээж байна.      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button