НийгмийнУЛС ТӨР

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Монголд айлчилна

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Ражнат Сингх ирэх сарын 6, 7-нд Монгол Улсад айлчлах талаар “Hindustan times” мэдээллээ. Р.Сингх ирэх сарын 8-нд Токио хотноо Япон Энэтхэгийн Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын сайд нар оролцдог “2+2” форматын уулзалтад оролцохынхоо өмнө манай улсад ирэхээр болсон байна.  

Ражнат Сингх ирэх сарын 6-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзалт хэлэлцээр хийх бөгөөд гол сэдэв нь Энэтхэгийн 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж дуусгах асуудал байх бололтой. Дорногорь аймагт баригдаж буй уг үйлдвэр 2025 онд ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээний 75 хувийг хангана гэж төлөвлөж байгаа билээ.

Ражнат Сингх тэр өдрөө /IX.06/ Энэтхэгийн тусламжтай баригдсан Кибер Аюулгүй байдлын төвийн нээлтэд мөн оролцох бөгөөд маргааш нь /IX.07/ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзалт хэлэлцээр хийж,  УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаад оройдоо Япон руу нисэх гэнэ.          

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button