Пакистаны газар нутгийн 1/3 нь усанд автжээ

Пакистанд түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хэмжээний үер усны гамшиг тохиосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Үерийн гамшиг хүрээгээ тэлсээр улс оны нийт газар нутгийн 40 шахам хувийг хамарчээ.
Тус улсын Уур амьсгалын сайд Шерри Рехман өчигдөр хийсэн мэдэгдэлдээ улс орны нийт нутаг дэвсгэрийн 1/3 нь усанд автсан талаар дурдсан байна. ”Улс орон бүхэлдээ усанд автаж, хуурай газар гэж үгүй болжээ” гэж тэрбээр онцолжээ.
Энэ жилийн үеэр Пакистан улсад үнэхээр хүнд сорилт болж байна. Борооны улирлын дөнгөж эхээр буюу өнгөрсөн зургадугаар сард тус улсад 1136 хүн усанд энджээ. Зун орсон бороо сүүлийн 10 жилд байгаагүй усархаг байж, үр дүнд нь урьд хожид үзэгдээгүй үерийн гамшиг дагуулсан байна.

“Пакистаны нийт газар нутгийн 1/3 нь усан доор байна. Хэмжээ дамжаа, үзүүлэлтийн хувьд бидний өмнө үзэж харсан бүхнийг давсан” гэж Шерри Рехман өгүүлжээ. Эрх баригчид байгалийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийг буруутгаж байгаа аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.