ДЭЛХИЙ

Германы төр иргэдээ 65 тэрбум еврогоор дэмжинэ

Германы эрх баригч эвсэл эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой иргэдийн нуруун дээр ирж буй ачааг хөнгөлөх зорилгоор 65 тэрбум евро зарцуулахаар болжээ.  

Украинтай холбоотой асуудлаас болж эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өсөж буй. Энэхүү өсөлт ард иргэдийн амьдралд хүнд дарамт учруулах нь тодорхой болсон тул Социал демократ, “ногоонтнууд”, либералуудаас бүрдсэн эрх баригч эвсэл нэгдсэн хурлаараа авч хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Хурлаас гарсан шийдвэрт ”Хэн ч ганцаараа үлдэхгүй” хэмээн онцолсон талаар хэвлэлүүд мэдээллээ.

Германы байгалийн хийн Uniper компанийн тэргүүн Клаус-Дитер Маубах өмнө нь хэрэглэгчдэд хүрэх жижиглэнгийн үнийг нэмж магадгүй гэж мэдэгдээд байв.

Дашрамд, Хөгжлийн сайд Свенья Шульце тус улсад Украинаас дүрвэж ирэгсдээд 200 сая евро зарцуулахаа зарласан байна.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button