ДЭЛХИЙ

САСВАЧЕВАНЫ ХАЛДЛАГА: Нэг сэжигтэн нас барсан байдалтай олдлоо

Канадын цагдаа нар өнгөрсөн ням гарагт хүйтэн зэвсгээр халдлага үйлдэж олон хүний амь насыг зэрлэгээр хөнөөсөн хоёр сэжигтний нэгийг нас барсан байдалтай байхад нь олжээ.

31 настай Дэмиен Сандерсоны цогцос Жеймс Смитийн орчмоос олдсон байна. Сэжигтнүүд энэ бүс нутагт халдлагынхаа дийлэнхийг үйлдсэн юм.

Сэжигтнүүд ах дүүс бөгөөд 30 настай Майлз Сандерсон одоо болтол сул чөлөөтэй Реджайн хотод бүгж байгааг Цагдаагийн газраас иргэдэд сануулсаар байгаа юм. Ням гарагийн халдлагаар 10 хүний амь нас хохирч, 15 хүн шархадсан тухай хэвлэлүүд мэдээлж, цагдаа нар хохирогч нэмж гарч ирэх магадлалтай гэж байсан. Тэгвэл одоогийн шархтсан хүний тоо гурваар нэмэгдэж, 18 болжээ.    

Халдлага үйлдэгдсэн Реджайн хот, Жеймс Смитийн байгалийн нөөц газрын орчимд иргэд айдас түгшүүрт автсан, гашуудлын байдалтай байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-09-06 11:20

Ашгүй дэээ хохчин нь

ХАХА
ХАХА
2022-09-06 11:43
Reply to  Зочин

ХЭХЭ

Last edited 1 Он Өмнө by ХАХА
Зочин
Зочин
2022-09-06 11:20

Saihan medeeee bna iiim aluuurchidiiig delhiiid bvv orshooo

Зочин
Зочин
2022-09-06 11:22

Мууу бүхэн холуур байж, буруу замаар хөл тээгчидийг бурхан бүү өршөө

Холбоотой мэдээ

Back to top button