ДЭЛХИЙ

Их Британийн шинэ хаан Карл III өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэлнэ

-Хатан хаан Елизавета II таалал төгслөө-

Их Британийн хатан хаан Елизавета II 70 жил хаанчлаад 96 насандаа таалал төгслөө. Тэрээр амьдралынхаа ихэнх жилүүдэд ирж зусдаг Шотланд дахь Балморал шилтгээндээ гэр бүлийнхнийхээ дэргэд амар тайвнаар бурхны орныг зорьсон байна.

Елизавета II нь 1952 онд Их Британийн хаан ширээнд сууж, түүнээс хойш нийгэм, улс төрийн шинжтэй олон шинэчлэлт, өөрчлөлтийг хийсэн гарамгай хатан хаан гэж тооцогддог юм.

Их Британийн хаан Карл III /ханхүү Чарльз/ хайрт ээжийгээ гэр бүлээ орхин одсонд гүнээ эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлжээ. Ээж нь Хатан хааны үйл хэргээрээ дэлхий нийтийн хүндэтгэл, хайрыг хүлээсэн хүн байсан учир дэлхий даяар олон хүн харамсан гашуудаж байгаа гэж тэрбээр хэлжээ.

Хаан эхнэр Камиллагийн хамт өнөөдөр Лондонд эргэж ирэх бөгөөд хааны хувиар анх удаа ард иргэдэдээ хандаж үг хэлэх юм байна.  

Өнгөрсөн мягмар гарагт Хатан хаанаар батламжлуулан албан тушаалдаа орсон Британийн Ерөнхий сайд Лиз Трасс талийгаачийг Орчин үеийн Британийг бүтээж, бидэнд хэрэгтэй байсан хүч чадал, тогтвортой байдлыг бий болгосон хүн хэмээн өндрөөр үнэлсэн байна. Лиз Трасс Хатан хааны батламжилсан 15 дахь Ерөнхий сайд юм. Хатан хаан засаглалын жилүүддээ 1874 онд төрсөн Уинстон Черчиллиэс эхлээд 101 жилийн дараа төрсөн /1975/ Лиз Трасс хүртэл 15 Ерөнхий сайдыг батламжилсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
King Charles III
King Charles III
2022-09-09 10:53

Карл биш шүү. Сайн нягт�##�

Зочин
Зочин
2022-09-09 11:24

Арай гэж амжиж

Зочин
Зочин
2022-09-09 12:14

ум ма ни бад мэ хум

Дорж
Дорж
2022-09-09 14:56

Эмгэнэл илэрхийлье.

Зочин
Зочин
2022-09-09 16:56

Ханхүү байхдаа ЧАРЛЬЗ байснаа хаан болоод КАРЛ болцон уу боль л доо ямар оросоос өөр хэлгүй үед амьдарч бгаа биш дээ Гуравдугаар Чарльз шүү

Холбоотой мэдээ

Back to top button