Л.Байзада агсны 50 насны ойд зориулсан дурсамж тоглолт болно

Тун удахгүй дуунд дуртай Монголын ард түмний хайртай хүү, 1990-д оны дуулиант од, “Алтан гадас” одонт, дуучин, ая зохиогч Латифын БАЙЗAДА агсаны 50 насны ойн өдөр тохиож буй билээ.
Хамтран зүтгэгч уран бүтээлч найзууд нь түүний үлдээсэн олон сайхан дуунууд болон хараахан олны хүртээл болоогүй шинэ уран бүтээлүүдийг нь тайзнаа эгшиглүүлж нэгэн оройг дуучныхаа үнэнч фенүүдтэй хамтдаа дурсаж, доргин өнгөрөөхөөр болжээ.
Дашрамд сонордуулахад Л.Байзада агсаны уран бүтээлүүдийн эрхийг эзэмшигч түүний гэр бүлийн санал хүсэлтийн дагуу энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа юм. Оюуны бүтээлийг дэмжин дэлгэрүүлэгч ”ОЮУТ ГРУПП” ХХКомпаний дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа уг тоглолтоос олох орлогыг гэр бүлд нь зориулахаас гадна түүний аялгуут сайхан дуунуудыг нийтэд түгээж, сурталчилан таниулж, түүний уран бүтээлийн хүсэл мөрөөдлийг нь биелүүлж, нэрт уран бүтээлчийн үргэлжлэл болох гэр бүл үр хүүхдүүдэд нь дуун хөшөө босгож үнэт өв үлдээх үндсэн зорилготой аж.

Тоглолтонд оролцох уран бүтээлчид:
- МУАЖ Д.Жаргалсайхан Чингис Хаан
- МУГЖ Х.Лхагвасүрэн Харанга
- МУГЖ Ц.Бархас Өргөө
- МУГЖ Б. Сарантуяа
- МУГЖ Ж.Алтанцэцэг
- МУСТА Т.Дэлгэрмөрөн
- МУСТА Л.Энх- Амгалан Нисванис
- МУСТА П.Хэрлэн Элкондор
- МУСТА Жагаа Элкондор
- МУСТА Уугий Guys
- МУСТА Б.Баярцэцэг
- МУСТА Наки
- МУСТА П.Баярцэнгэл
- МУСТА С.Гантогоо
- Амараа Sync
- Бердибек
- Бержан
- Бахат
- Айгүль
- Хамтлагууд: ХАР САРНАЙ, ЦЭЦЭГ, СҮНС, МАРШАЛ, 3 БҮДҮҮН, MOTIVE, SYNC, FLY
Тасалбарыг www.ticket.mn-эс худалдаж авах боломжтой аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УМ МАНИ БАДМЭ ХУМ