Тайгын гүнд тавьсан гурван бамбаруушийг камераар хянаж байна

Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны хамт олон өнгөрсөн жил эхээсээ төөрсөн, байгалийн гамшигт өртсөн гурван бамбаруушийг байршуулан тэжээж байгаад байгальд нь тавьсан.
Ингэхдээ байгаль, амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын санхүүжилт дэмжлэгээр нисдэг тэргээр тээвэрлэн ойн гүнд аваачиж тавьсан.
Тэгвэл тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд их тайгын гүнд тавьсан баавгайнуудад хяналт хийж, камерууд байршуулжээ.
Түүнчлэн отолтын жимүүд дэх камерийн байршлыг өөрчлөн ажиглалт хийж байна. Зураг дээр Гэмшил гэж нэр өгсөн бамбарууш камертай модонд ирж нуруугаа маажиж байна. Өмнөх ажиглалтаас үүдэж, энэ модон дээр Гэмшил ирдгийг таамагласан ийнхүү батлагджээ. Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх "Баавгайн олон сайхан зураг буусан боловч нийтэд гаргах мэдээж боломжгүй зүйл" гэжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sain harj hynadag ymshvvv
Хоьор амьтаддаа хайрлан хамнаалЬя