Х.Болорчулууны дүүгийн компани Ц.Даваасүрэнг сайд байхад эрчим хүчний салбараас 3.8 тэрбумын тендер авчээ

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хоёрыг эрх ашиг нэгтэй, найзууд хэмээн хэвлэлүүд олонтаа бичдэг. Гэхдээ чухам яг юун дээр ашиг сонирхол, халаас нэгтэй болох нь төдийлөн сайн ойлгогддоггүй байв.
Түүх өгүүлбэл: Тэдний дөрөө харшуулалт 2012 оноос эхтэй. Тодруулбал, МАН-аас квот авч чадаагүй хэн хэн нь УИХ-д бие даан нэр дэвшиж сонгогдсон. Улмаар С.Ганбаатартай нийлэн "бие даагчдын зөвлөл" гэгчийг байгуулснаар илүү дотносож, хүзүү сээрээрээ холбогдох болсон. Ингээд 2012-2016 оны хооронд олон суудал авсан ч олонх болж чадаагүй Ардчилсан намд тэд кнопоо худалдсан гэгддэг. Үр дүнд нь Х.Болорчулуун цагдаагийн офицер дүү Х.Болор-Эрдэнийгээ "Монросцветмет"-ийн захирал болгосон байна. Харин Ц.Даваасүрэнгийн мэдэлд ИНЕГ-ыг өгснөөр ёстой л дураараа томилгоо хийж самарсан гэдэг. 2016 онд тэд МАН-ын гишүүнчлэлээ сэргээж, дахин УИХ-ын гишүүн болсон билээ. Ингэж орж ирээд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайд болж, Х.Болорчулуун гурилын үйлдвэртэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй ч ХХАА хариуцсан Байнгын хорооны дарга болж байв. Ингэж л тэд дөрөө харшуулсан дээшилсээр ирсэн нь энэ.
Харин доорх хоёр тендерт тэд эрх ашгаа хэрхэн нийлүүлэв гэдэгт анхаарал хандуулбал:
ТЕНДЕР 1: 2018 оны наймдугаар сарын 13-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:
ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Дорнодгазар" ХХК хамтран "Хэрлэн-Булган 35кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийн ажил гүйцэтгэх гэрээ" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний үнийн дүн 2,890,018,021 төгрөг.
ТЕНДЕР 2: 2020 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ:
ЗАХИАЛГЧААР "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК, ГҮЙЦЭТГЭГЧЭЭР "Саруул өргөө констракшн" ХХК хамтран "ДБЭХС" ТӨХК-ийн КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил" гэгчийг байгуулсан байна. Эл гэрээний дүн 1,199,900,000 төгрөг.
"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг ТӨБЗГ эзэмшдэг байна.
Эл төрийн өмчит компани Х.Болорчулуунтай хэрхэн, яаж холбогддог вэ:
схем 1: Компанийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатар нь Х.Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуягийн хадам аав юм.
схем 2: Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь Х.Болорчулуун сайдын төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү юм.
Дээрх хоёр жишээ бол наад захынх. Цаашлаад Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилогдсоны дараа Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийн "Дорнодгазар" ХХК, болон "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК хэчнээн тендер авав гэдэг нь анхаарал татна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2017 оны аравдугаар сарын 20-нд Эрчим хүчний тамгаа гардаж аваад 2020 оны сайдын суудлаас буусан байдаг.

Тайлбар: Нээлттэй мэдээллийн opendatalab.mn дата сайтад "Дорнодгазар" ХХК нийт 30 тендерт оролцсон жагсаалт байгааг шүүж үзлээ. Харин хачирхалтай нь tendergov.mn сайтад тус компанийн тендерийн мэдээлэл алга. Үүнээс 12 тендерт шалгарсны дээрх ЗУРГАА НЬ эрчим хүчний салбарын тендер байна. Эдгээр зургаан тендерийн нийт дүнгээр эл компани 2.6 тэрбум төгрөг хүртсэн аж.
Дээр тусгайлан дурдаж задалж бичсэн "ДБЭХС" ТӨХК-ийн КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажил" гэх 1.2 тэрбумын тендертэй нийлээд Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн сууж байхад Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийн компани нийт 3.8 тэрбумын тендерийг эл салбараас авчээ.
"Дорнод газар" ХХК бол Хаянгаагийн Болорчулуун сайдын төрсөн дүү Хаянгаагийн Болор-Эрдэнийнх. 5365643 регистрийн дугаартай эл компанийг 2010 оны гуравдугаар сарын 23-нд үүсгэн байгуулж байжээ. Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчээр 2021 онд нэмж бүртгүүлжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мууу кармайлахаа л мэддэг шун�##�тангууд та нар төрөөс идсэн мөнгөө бүрэн бүтнээр нь төлөөрэй
Bulhai chin ilchlegdehgvi gej bodson uu gedesendee tsatgaldsan buduun istakuud
Үйлийн үр гэж байдаг юм шүү. Гэмээ эдэлж, өрөө цайруул
бусдыгаа бодвол шударга хүмүүс яадгийн
Khogiin gar sh dee ene 2 chin' ugaasaa.
сүүлийн үед ургийн мод гэж нэрлэгдээд бгаа энэ хормой хотгоороо нийлж төрөөс шулдаг шун�##�тангуудыг яая даа байж
Ийм болохоор сайд болох гэж зүтгэж байгаа.УИХ- ын гишүүд засгийн газрын гишүүн байж болохгүйг нотолж байгаа үйл явц мөн.
Арай2
Shorond ni hii buh bulgaig ni ilchleed
shunal ihedwel shulam bolno gej medeh uu
ман хэрэггүй хүнээ танихгүй энэ хөгийн гаршдээ
Huvaagaad tsohio bzde..
Хүрэлсүх Даваасүрэн 2ын гацаасан ТЭЦ-3, Тавантолгойн цахилгаан станц 2 ОДОО хүртэл таг гац�##�танд оржээ
Jabhlan nobshiig bodbol ajil l hiisen bnshtee
3 тэрбумын төсөл аваад ажлаа хийсэн бол юу ярихав.Хэдэн зуун тэрбумын төсөл зээл аваад хэрэлдээд сууж байгаа хулгайчуудтайгаа тооцоо хий.Даваасүрэн Жавхлангийн луйвхын хэргийг хэлсэнээс болоод Хүрэлсүхийн уяаны ноход хаа хамаагүй боргоод,шиншлээд эхэлжээ.
ШАНТААЖ ХИЙХ, ТЕНДЕР АВАХ, ИДЭЖ УУХДАА УУРГЫН МОРЬ ШИГ АМЬТАН.