Нийгмийн

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчдын цалин энэ сарын нэгнээс 10 хувиар нэмэгдлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан шинэ “Хамтын гэрээ” энэ оны 1 сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. 2023 оныг дуустал хоёр жилийн турш хэрэгжих “Хамтын гэрээ”-нд хэд хэдэн өөрчлөлт, шинэчлэлт тусгагдсаны нэг нь цалин, хөнгөлөлтийн тухай асуудал юм.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн “Хамтын гэрээ”-нд нийт ажилтны цалинг 10 хүртэл хувиар, үйлдвэрийн ажилтанд олгодог орон сууцны хөнгөлөлт дэмжлэгийн 12 сая төгрөгийг 13 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ заалтыг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/346 тоот тушаалаар үйлдвэрийн газрын нийт ажилтны цалинг 6-р сарын нэгний өдрөөс 10 хувиар нэмэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр тус Хамтын гэрээнд заасан “Үйлдвэрийн  ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилт биеллээ олж байна. 

Эх сурвалж: https://erdenettoday.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button