Нийгмийн

Г.Болор АНУ-аас “Эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал” хүртэнэ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен, Тэргүүн хатагтай Жилл Байден нар 17 дахь удаагийн Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолыг анх удаа Цагаан ордонд зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 8-нд товлогдсон уг ёслолоор дэлхийн улс орнуудаас эр зориг, ажил үйлсээрээ ялгарсан 11 эмэгтэйг шагнахаар болсны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор багтсан байна.  

Г.Болор нь Зэвсэгт хүчинд 30 орчим жил ажиллаж, эх орныхоо төлөө зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд үлгэрлэн манлайлж, олон чиглэлд үүд хаалгыг нээж, Монгол Улсын Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос эхлээд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицер, Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер, түүнчлэн Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон болсон зэрэг Монголын хэд хэдэн анхны амжилтуудад хүрсэн нэгэн юм. 

Түүний НҮБ-ын Энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож, эх орон, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа амжилттай гүйцэтгэн, энх тайван, шударга ёс, хүний эрх, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүд, охидын эрх үүргийг нэмэгдүүлсэн үйлс шагнал хүртэхэд нөлөөлсөн нь лавтай.  

Э

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2023 10:53

Эмэгтэй генер�##� (жанжин) гэж юу байхав дээ. Манай орон туйлын ядуу хөгжилтэй болохоор тийм л байдаг юм байхдаа.

Зочин
Зочин
3 сар 7, 2023 10:57

Хөдөлмөрийн баатар, гавьяат, одонгуудын дэргэд нус юм даа. Битгий ав

Зочин
Зочин
3 сар 7, 2023 17:33

Сайд хийдэг хүнд өгмөөр...

монгол бүсгүй
монгол бүсгүй
3 сар 8, 2023 06:51

дэлхийн түүхэнд монгол морьд дэлхийн 3 тивийг газрыг тамг�##�ж цэргийн сүрийг үзүүлж байх үед монгол эмэгтэйг дайсны т�##�д тул�##�даж цэргүүд дийлсэнгүй бүсэлж жанжиндаа хэлж жанжин нь түүнтэй тул�##�даж үхүүлхээс өмнө дуулга магайгаа авахыг тушаажээ. Дуулгаа авч урт үс нь унжиж эмэгтэй хүн байсныг мэджээ. жанжин түүнийг �##�сангүй дэргэдээ авчээ хожим нь энэ тулаанч эмэгтэй жанжиныхаа амь насыг аварч дотоодын урвагч жанжныхаа араас нь хутг�##�ах гэж байхад нь хутга шидэж дайсны цэргийг сөнөөжээ. Үүнээс хойш жанжны эхнэр болжээ. Америк оронд монгол эмэгтэй генер�##� цагаан ордонд үнэлэгнэ гэж онцгой хэрэгтэй үед олон улсын интернэцол энх тайваны цэргийн нэгтгэлд том хүчин болсон гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button