Ардчилсан нам ядаж “Чигчий хуруу” хэвээрээ үлдэж чадах уу

ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцин Монголын талаар нэгэнтээ “Хүнд чигчий хуруу хэрэгтэй байдаг шиг Монгол Орост хэрэгтэй” гэж хэлж байсан юм гэнэ лээ. Хөгжил дэвшлийг бий болгогч нь тархи гэвэл бүтээн бий болгогч нь маргаангүй гар. Гарын хуруунууд дундаас гүйцэтгэх үүрэг хамгийн багатай нь чигчий хуруу гэж үзэж болох ч ямар нэг байдлаар хэрэгтэй. Агуу их Орос орон өөрсдийн хүчээр оршин тогтнож байгаа, БНХАУ-аас халхлах бамбай гэдгээрээ Монгол чигчий хурууны дайтай ч гэсэн тэдэнд “хэрэгтэй” болсон хэрэг.
Үүн лугаа адил Ардчилсан нам хэдий зургаан сонгууль дараалан ялагдсан, гурван хэсэг хуваагдсан ч гэсэн Монголын улс төрд хэрэгтэй. Учир нь тэд бол эдүгээ долоо дахь жилдээ төрийн эрхийг үнэмлэхүй олонхиор барьж буй Монгол ардын намын гол өрсөлдөгч. Ардчилсан нам төрийн эрхэнд гарч чадаагүй, гэхдээ МАН-ыг “айлгахад”, улмаар ажлыг нь сайн хийлгэхэд тэдний үүрэг оршино. Өөрөөр хэлбэл, АН байгаа цагт Монголд Парламентын засаглал бодитоор байна, тэр чинээгээрээ Монгол ардын нам тодорно, сайн ажиллана. Үр дүнд нь Монгол Улс, монголчууд хожих учиртай.
Эвлэлдэн нэгдэж чадвал 2024 оны сонгуулиар “чигчий хуруу” биш ядам, дунд, долоовор, эсвэл бүр эрхий хурууны үүрэг гүйцэтгэх ч боломж бий. Гэтэл харамсалтай нь, сонгууль болоход жил гаруйхны хугацаа үлдээд байхад энэ том нам чигчий хуруу байтугай юу ч биш болж мэдэх тодорхойгүй байдалтай сууж байна.
Улсын дээд шүүхээс ҮБХ-ны хурлаас сонгогдсон дарга Лу.Гантөмөрт Ардчилсан намын тамгыг олгосон ч гэрчилгээ шинээр авах хүсэлтийг нь Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчид хэлэлцээд татгалзсан юм. Ингэснээр Ардчилсан намын тамга Лу.Гантөмөрт очсон ч гэрчилгээ нь С.Эрдэнэд хэвээр үлдэж, анмын жирийн гишүүд дэмжигчдийн найдвар дахин эргэлзээтэй байдалд оров. Энэ хоёр бие, биедээ буулт хийхгүй л бол ирэх сонгуульд Ардчилсан нам оролцож чадахгүй байх ч эрсдэл үүсээд байгаа юм.
Хэрвээ тийм зүйл болбол маргааш нь л МАН дураараа аашилж, “намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ” гэсэн шиг “бужигнуулж” гарна гэдэг нь ойлгомжтой.
Хичнээн сайн үзэл баримтлалтай, эх оронч сэтгэлтэй лидерүүдтэй байсан ч гэсэн улс төрийн нам өрсөлдөгчгүй болохоороо л “ялзарч” эхэлдэг. Энэ бол теорем.
Хэрвээ АН-ыг өмчилсөн С.Эрдэнэ, Лу.Гантөмөр тэргүүтнүүд барьцаа тавихгүй байсаар энэ намыг “үхдэл” болговол хэн ч хожихгүй, ялагч нь гагц МАН байх болно. Бусад намуудын дундаас МАН-ын өрсөлдөгч болж босч ирэх нь бараг л байхгүй. Бүгд л МАН-ын халаасанд багтсан байна. Тийм ч учраас АН-ыг нэгдчихээсэй, дахиад босоод ирээсэй гэсэн хүсэлтэй, нэгдэлд чиглэсэн процессыг анхааралтай ажиглаж байгаа хэсэг бүлэг хүмүүс байгаа юм. Харамсалтай нь, энэ процесс дахиад л тодорхойгүй хугацаагаар зогсонги байдалд орчихлоо..
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Парлиаментэд эзлэх байр суурь нь ганхаастай яана даа
ЦААСАН ДЭЭРХ ГИШҮҮД НЬ ЭРДЭНИЙГЭЭ ДАГА.МОНГОЛОО ГЭСЭН НЬ МоАХ ОО ЦААНА НЬ ҮЛДЭХ ХҮН БАЙВАЛ ЛУУгаа дагацгаая.
АН одоо ирэх сонгуульд хүчтэй байж чадв�##� ирээдүйд ялна эс бөгөөс тэгээд мартагдана
Ямар ч хэрэггүй. МАН д өөр өрсөлдөгч 2 дахь УТ-ийн хүчин байхгүй учраас л өөрсдийгөө хэрэгтэй гэж бодоод байгаам. Ард түмэнд хэрэггүй, гай, хог гэхэд хэн ч эсэргүүцэхгүй.
Яахав
Мөнгөар сонгочихоод ядраад л дарангуйлаад л яваад байж
Erdene battulga 2 negd eh ornoo gemt buleglelees salgaj avtsgaay
Мордохын хазгай гэж монгол үг бий, анхнаасаа үзэл бодолд зангидагдсан үйл хэргийн төлөө бус идэж уухын донд хөтлөгдсөн хулгайч луйварчдын дүр үзүүлсэн хэлцэл байсан. Эх орон, элгэн олны төлөө гэсэн сэтгэлтэнгүүд нь ил тод зарлаад шинэ нам байгуулсан нь дээр байх оо.
Ene Gantumur ch dee! Erdene ene 2 neg tergnii dugunuud!
Gantumur zarim neg huuhenees hol baibal amjiltand hurne
Цэг ч үлдээх сонирхолгүй бгаа нь бах эрдэнэ өөрөө биздээ
Энэ бол теорем бишээ ! Чи "энэ бол АКСИОМ" гэж хэлэх гэсэн бололтой, сэтгүүлчид нэртэй бааснууд ингээд л толгой муутай, тоонд муугаа гайхуулдаг шүү !
Аксиом чинь батлагдаагүй үнэн. Теорем бол батлагдсан үнэн шүү дээ. Юу нь буруу байна.
АН-н толгойлогчид бүгд хулгайч,дээрэмчид,луйварчид,�##�уурчид байсан нь маш тод томруун ил болсон шүүдээ.АН гэдэг бол бүлэг хулгайчид бөөгнөрсөн хүмүүсийн нэгдэл. Одоо эдэнд итгэж сүүлчийн хонио хулгайд �##�дах иргэн байхгүй. хэн нь ч дарга болоод нэмэргүй 2024 оны сонгуулийн дараа АН-нхан бараг бүгдээрээ Хонгилынхоо шүүгч прокуроруудтайгаа хамт461-рүү зочилцгооно Юу үнэн энэ үнэн Ванга �##�ь эрт хэлсэн байн�##�ээ