
"UNC-2023" 15 спорт холбооны нэгдсэн УАШТ болсон билээ. Тэгвэл үүний нэг төрөл болох скейтбоардын төрөлд нийт 15 тамирчин өрсөлджээ.
Эхний хэсэгт тамирчин бүр хоёр удаа 60 секундэд техникийн үзүүлбэр үзүүлсэн байна. Улмаар хоёрдугаар хэсэгт тамирчин бүр дан үзүүлбэрийг таван удаа хийж үзүүлэх байжээ.

Улмаар тэргүүн байрыг И.Сумъяабазар хүртсэн бол дэд байрыг Л.Тэнгис хүртжээ. Харин гутгаар байрыг Б.Алтан-Очир хүртсэн байна.
Энэхүү спортын төрөл нь "Парис-2024" олимпын наадмын хөтөлбөрт багтсан. Манай улсын тамирчид олимпод оролцох эрхээ 2024 оны 3-6 дугаар сарын хооронд зохиогдох олон улсын чанартай тэмцээнүүдээс авах юм.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.