Хов үгнээсээ хоёрхон хоноод буцагч, Б.Цэнгэл дарга

ТӨБЗГ-ын дарга хэдхэн хоногийн дараа хэлсэн үгнээсээ буцаж, урваж шарвасан зан гаргажээ. Тодруулбал, тэрбээр өнөөдөр /2023.04.14/ Хөтөл цемент шохой үйлдвэрт ажиллаж байгаа юм. Товчхондоо Л.Наранбаатарыг шалгаж дүн тавихаар очив.
Очсоны эцэст тэрбээр, "Буруу ташаа мэдээлэл ирсэн байна, Цемент шохой ТӨХК-ийн хэвийн ажиллаж байна. Үйлдвэрийг боломжийн хэмжээнд авч явах гэж хичээж ажиллаж байгаа залуу хүн. хүнд цаг үеийг сайн давсан байна" хэмээлээ.
Уг нь тэрбээр одоогоос хоёрхон хоногийн өмнө /2023.04.12/ Цемент шохой ТӨХК-ийн захирал Л.Наранбаатар ажлаа хийж чадахгүй байгаа учир үйлдвэрийн үйл ажиллагаа алдагдсан. Сошиалаар ажлаа хийдэг. Түүний олон нийтэд өгсөн мэдээлэл ажилчдынх нь мэдээлэлтэй зөрж байгаа. Архи уухаараа ажилдаа ирдэггүй, хэдэн хоног алга болдог ийм удирдлага надад хэрэггүй гэдгийг нөхөрсөгөөр хэлж байсан" хэмээн хэлж байв.
Өөрийн биеэр очиж шалгаагүй байж Л.Наранбаатарыг харлуулж ярьсан хүн нь ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл, өөрөө. Бусдын хов үгээр хэвлэлээр хүний нэр хүндэд халдсан үгнээсээ тэр өнөөдөр ийн буцжээ.
Харин нөгөө талд Л.Наранбаатар бол аудитын байгууллагын дүгнэлтээр бүхэл бүтэн 400 гаруй тэрбум төгрөгийн зөрчил гаргасан дарга. Тэрбээр томилогдоод 400 хоног болсон ч бумбын тахилга сэлтэд сая саяар цацчихсанаа ичиж улайхгүй мөн л хэвлэлээр ярьж, өөрийгөө өмөөрсөн.
Эцэст нь Б.Цэнгэл даргын хэлснээр бол Л.Наранбаатар хариуцлага хүлээх нь битгий хэл, сайн ажиллаж байгаа гавъяа шагналтай хүн юм байх. Төрийн ажил явуулдаг дарга, түүнийг шалгагч дарга хоёрын нүүр царай нэг ийм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нөгөөх нь ахиухан харамж амласан байхаа түүнээс мэдрэл муутай хүн шиг хоёрхон хоногийн өмнөхөөсөө эргэж буцахавдээ
Ажлын цагаар архи уувал хална гээд нэг тушаал шийдвэр гарсан шүү.ХЭРЭГЖДЭГГҮЙ ЭЭ.Бүр хэдэн хоногоор уудаг хүн дээ.
Цэнгэл гэдэг хүн ажлаа мэддэггүй юм биш үү .Эргэж буцсан аудитын дүгнэлтийг ,ажилчдын санаа бодлыг буруушааж харин ч бурхан мэтээр ярьсан Цэнгэлийг ажлаа муу хийдэг гэж дүгнэлээ
Чавганцууд
Аудитын дүгнэлтийг нь хааш нь чихэх юум тэр дүгнэлтээр бол авах юумгүй идэж уусан бөөн зөрчил дутагдал илэрсэн гээд гарчихсан одоо дахин аудитын шалгалт оруулж өмнөхөө үгүйсгэж сайн байсан байна сахал эрдэнэбилэг өмнөх шалгалтынханыг худалдан авч буруу дүгнэлт гаргуулсан байна гэх үү
Сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа үгүй нь шалгаад үзэхэд л харагдана ш дээ. Залуу хүнийг их л оролдож байгаа харагдах юмаа.
Угаасаа бодит байдал ийм л байгаа, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр энэ төр засаг минь яана даа яана. Одоо харж л байхаас даа
ОЮУНЭРДЭНЭЭ ХОЮУЛАНГИЙН НЬ ХАЛ. ЭСВЭЛ ӨӨРӨӨ ОГЦОР.
Сайн л ажиллаж бгаа шдээ. Сахалын талынхан сэвээд бгаа болохоос биш.
Архи залаад хэд хоног алга болдог ч үнэн юм биш үү. За ажил нь урагшаа явж бвл архи ч яамай юм бхаа даа
лалар лаларынхаа бөгсийг үмсэвүүдээ
Ийм шаараар дүүрсэн багаа хоохор 2 той зурагаа тавиад байлуу даа
ТУЗ гэж гайнууд байнаа Ер нь ямар хэрэгтэй. юм бэ цалин авна машин унана бензин тос засварын мөнгө 12 сая . Ховлоно хор хутгана
шахаа хийнэ ажлын садаанууд
Ер нь бол ТУЗ гэж бөөн холион хутгадаг ашиг сонирхолын нөхдүүд ТӨХК-ны гүцэтгэх захиралууд ТУЗ-нхээ ашиг сонирхолд нийцүүлж ажиллалаг бодит үнэн ш дээ ашиг сонирхолд нь нийцэхгүй бол ийм асуудал болдог жам хойно,, Ер нь бол ТУЗ гэж чавчаа шахааны нөхдүүдээс болж ТӨХК-нууд алдагдалтай ажилладаг юм б.на гэж харагдаад, хардаад байгаа шүү
Наранбаатар ын ард нь ман Цэнэгэл өөраа төсөь цаьчигч хулгайч бгаа учир 400 тэрбум хамт үрэн таран хийж төсөв цавчсан учир хөмгаалж бна Мэргэжлийн хүн тавиач
Наранбаатрыг унагаж өөрсдийн идэж ууж энэ байгууллагыг сүйрүүлснээ аргалахын тулд сахалтынхны хийж буй ажил,заль мэх,башир арга. Наранбаатар үнэнээсээ зүтгэдэг залуу.1000-н удаа сонсохоор нэг удаа үз-гэдэгчлэн Цэнгэл дарга сайн байна,биечлэн очиж үзэж танилцаад үнэн мөнийг нь тодруулсан байна. Жинхэнэ удирдлага хүн яс юман дээр яг ингэж,суудлаасаа ховхорч очоод шалгаж хочийг нь барагдуулах хэрэгтэй шүү дээ.Аудит ч мөн сахалтынхны захиалгатай байгаадаа харж л байгаарай.Эд нарын гар үнэхээр урт, заль мэх үнэнхүү гүйцэгдэхгүй шүү.Манай ихэнх дарга нар дуулиан,дүүвээн, хов матасаар л алсын зайнаас хүний ажил амьдралыг үнэлдэг шүү дээ. Цэнгэл бол дарга хийх ирээдүйтэй л юм байна. Ядаж өөрийн андуурал эндүүрлээ ойлгоод түмэн олондоо хэлж чаддаг юм байна. Зүтгэж байгаа хүнийхээ үйл ажиллагааг зөв олж харж үнэлж дүгнэж чаддаг юм байна.
Сайн ажиллаж байгаа гэж хардаг Наранбаатарыг. Энэ Цэнгэл бол үнэхээр төрд тал зассан ярилцлага өгч бөйсан хүндээ.????.
Юм үнэнээрэй сайхан даа.