УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг Засгийн газар бүх талаар дэмжинэ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна.

Ерөнхий сайд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа. Монгол Улсын Засгийн газар Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг 2017 оноос БНЭУ-ын Экспорт-Импортын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж эхэлсэн. 

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл нийт дөрвөн үе шаттай. Үүний “EPC-1” буюу дэд бүтцийн бэлтгэл багц ажил 2021 оны нэгдүгээр сараас эхэлж, энэ хүрээнд иргэний есөн барилга, түүхий ус хадгалах сав, усны шугам хоолой, үйлдвэрийн зам сувагчлал зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Ажлын гүйцэтгэл 92.4 хувьтай байна.

Мөн оффис, лаборатори, гал команд зэрэг технологийн бус байгууламжийн ажил үргэлжилж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн ажлын хүрээнд 27 км төмөр зам, 17.5 км хүнд даацын автозам, 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтыг 2019 онд дуусгаж, хүлээлгэн өгөөд байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн 1, 2, 3-р багцын ажлууд хийгдэж буй бөгөөд 4-р багцын ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Экзим банктай Монгол Улсын Сангийн яам зээлийн хэлэлцээрийг шинэчлэн  тохиролцсоноор үйлдвэрийн бүтээн байгуулалт саадгүй явах боломж бүрдсэн байна. Зээлийн эргэн төлөлтийг 2030 он хүртэл сунгажээ. Ерөнхий сайд тус үйлдвэрт ажиллах үеэрээ Засгийн газар бүтээн байгуулалтыг бүхий л талаар дэмжихээ илэрхийлээд Засгийн газрын хуралдаанаар үйлдвэрийн 4-р багцын ажлыг эхлүүлэх шийдвэр гаргана гэдгийг хэллээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд энэ өдөр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байрлах  “Алтан ширээт” үйлдвэрлэл технологийн паркийн ажлын явцтай танилцлаа.

Тус төслийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн 420 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 2019 онд эхлүүлсэн.

Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бүтээн байгуулалт 40 гаруй хувьтай байна.
Мөн Дорноговь аймгийн Хөвсгөл суманд “Гэрэлт говь” аж үйлдвэрийн парк баригдаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төслийг гүйцэтгэгч компаниудад 15 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын тогтоолыг гардуулж өглөө. "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн ажлууд эрчимтэй өрнөж байна. Дараагийнх нь Аж үйлдвэржилтийн сэргэлт. Дорноговь аймаг аж үйлдвэрийн бүс болон хөгжиж байна. Түүхэнд анх удаагаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн гол салбар болох ширмийн үйлдвэрлэлийг эхлүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Алтан ширээт”-ийн  үйлдвэрлэл технологийн парк нь ган төмөрлөгийн үйлдвэрлэлийн эхлэл юм” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 9, 2023 01:24

Засгийн газар дэмжээд яадын оросууд зөвшөөрөхгүй

Зочин
Зочин
9 сар 9, 2023 09:59

МАН-ийхан бүх т�##�аар дэмжинэ гээд шаагаад байхийм аа. Тэр нефтийн үйлдвэр нь хаана байнаа.

Ай хөөрхий
Ай хөөрхий
9 сар 9, 2023 13:24

Манай дээд хэд яаж ийж байгаад нефтьний үйлдвэрээ ашигл�##�тад оруулаад авах хэрэгтэйшүү . Дараа нь ган хайлуулахаа гээд яваад байгаарай . Гаазын асууд�##� бол 100 дахь гэж

Зочин байн
Зочин байн
9 сар 9, 2023 23:05

Дэмжээд дэмжээд бүтэхгүй ажлыг дэмжээд яах юм. Түүхий тосоо шийдээгүй байж үйлдвэр барих гэнэ ээ. Тооцоо суд�##�гаа ашиг �##�дагдлаа тооцоо ч. Эдийн засгийн хөгжлийн яам гэж юу хийдэг яам байна аа. Ямар өртөгөөр бариад хэдэн жилд өртөгөө нөхөөд ямар ашигтай ажиллана гэдгийг ард түмэнд нэг хэлээд өгөө ч. Та нарыг /яам/ хэлээд өгвөл олон
түмэн илрэнэ үнэмшихэд шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button