Гадаад мэдээДЭЛХИЙ

Антарктидын мөс урьд өмнө нь байгаагүй хэт бага түвшинд хүрчээ

АНУ-ын Цас, мөсний мэдээллийн үндэсний төв (NSIDC) даваа гарагт /2023.09.25/ мэдэгдэл хийхдээ Антарктидын мөс урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй, хэт бага түвшинд хүрсэн гэжээ.

Энэ мэдэгдэл нь уур амьсгалын өөрчлөлт өмнөд туйлд үзүүлэх нөлөө илүү ихсэж байгаа гэх эрдэмтдийн айдсыг нэмэгдүүлэв. Ийм өөрчлөлт нь далайн мөсний ойролцоо үржиж, зулзагаа өсгөдөг оцон шувуу гэх мэт амьтдад маш муу нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзэж байгаа юм.

Антарктидын далайн мөсний хэмжээ 9-р сарын 10-ны өдөр дээд цэгтээ хүрч, 16.96 сая хавтгай дөрвөлжин км талбайг бүрхсэн байна. Энэ нь 1979 онд хиймэл дагуулын тусламжтай мөсний хэмжээг бүртгэж эхэлснээс хойш үзэгдэж байгаагүй бага талбайг хамарсан тохиолдол болжээ.

Өмнө нь 1986 онд хамгийн бага хэмжээний мөс үүссэнээс даруй 1 сая хавтгай дөрвөлжин км-ээр бага мөс бүртгэгдсэн байна. “NSIDC”-ийн ахлах судлаач Уолт Майер “Энэ бол урьд өмнө нь бүртгэгдэж байгаагүй хамгийн доод хэмжээгээс гадна, хэт буурч доод хэмжээг тогтоосон үзүүлэлт” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-26 09:32

Тэр �##�с тэнгэрийн хаянд байгаа мөс багасжил байг л дээ. Юунд нь дандаа сүржигнэж хүн төрөлхтнийг буруутгхж байдаг л�##�рууд вэ. Шун�##�тнууд шун�##�даа хөтлөгдөж антарктид очиж мөс ухаж цоолохоо л больчихооч дээ.

Холбоотой мэдээ

Back to top button