Нийгэм мэдээ

Д.Эрдэнэбалсүрэн 81 улсын саналаар Гаагийн шүүгчээр сонгогдлоо

Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтаар 81 улсын санал авч сонгогдлоо.

Тэрбээр энэхүү олон улсын шүүхэд сонгогдон ажиллах анхны Монгол шүүгч болж байна хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

1998 онд НҮБ-аас баталсан “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын Статут”-ын дагуу байгуулагдсан байнгын ажиллагаатай шүүхийн байгууллага бөгөөд устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, түрэмгийллийн гэмт хэргийг шүүн шийдвэрлэнэ.

Олон улсын эрүүгийн шүүх нь 18 шүүгчээс бүрдэх бөгөөд бүх шүүгчийг өөрийн чиг үүргээ байнгын үндсэн дээр биелүүлэх шүүхийн гишүүнээр сонгоно. Оролцогч улсууд шүүгчдийг сонгохдоо дэлхийн эрх зүйн үндсэн тогтолцооны төлөөлөл, газар зүйн шударга төлөөлөл, шүүхийн бүрэлдэхүүний эрэгтэй ба эмэгтэй шүүгчдийн шударга төлөөлөл хангагдсан байх шаардлагыг анхааралдаа авч хэрэгжүүлнэ.

Олон улсын эрүүгийн шүүх Голланд улсын Гааг хотноо байрладаг.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 13:43

Сэтгүүлч шоронд Хүүк хаданд

Зочин
Зочин
2023-12-05 13:43

Жинхэнэ хүнд гардаа. Авилга бол юу ч хийхээс сийхгүй эр. Олон улс мэдэхгүй нь сайхан юм даа

Зочин
Зочин
2023-12-05 14:22

энэ бүдүүлэг баравгар хар олон улсын шүүхийн ба хуулийн мэдлэгээр 00000 байж яаж ажил төрөл гүйцэтгэнэдээ. дуугүйл нэг санд�##� бөглөж олны ам харж кнопдож суух байхдаа. Монголдо бол хахууийн нэг дээд зэргийн төлөөлөл шүүдээ

иргэн
иргэн
2023-12-05 15:00

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД МОНГОЛ ЖИШГЭЭ ТОГТООЖ АВИЛГАА ДЭЛХИЙ ДАЯАР ТҮГЭЭХ БОЛЖЭЭ.

Зочин
Зочин
2023-12-05 15:02

Элбэгдоржийн хонгилийн шүүгч

Хошуу ноён
Хошуу ноён
2023-12-05 16:54

Би танихгүй л дээ.Хүмүүсийн сэтгэгдэл уншаад яагаад ч юм сэтгэл гонсойлоо.Монголоос овоо доо гэж бодтол гол харлуулдаг бна ш дээ

Зочин
Зочин
2023-12-05 17:11

Угаас хүнд гар, юу ч хийхээс сийхгүй гэдгийг нь хуулийнхан мэднэ. Монголын хамгийн анхны л хаузанд амьдарч эхэлсэн баячуудын нэг дээ

Зочин
Зочин
2023-12-05 17:13

Эрхүүгийн хууль төгссөнөөс өөр юмгүй англи хэлгүй хүн юу болж холиох болдоо. Монголын нэр хүндийг навс унагав даа

ЗочинATG
ЗочинATG
2023-12-05 18:49

Avilgach hulgaich nartaa yal ugch shorond yavuulj chadahgvi baij ere ergvv hugshin honinii nasgvi amitan olon ulsad g###gdono biz dee. Yadaj avilgal hulgaichuudaa shvvj shorond yavuulj chaddag baih heregtei shdee Mongoldoo avilgal avch sursan amitan gadaad hvnees avilgal nehej shivshig bolnoo

Холбоотой мэдээ

Back to top button