Үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ХАР НОХОЙ ӨДӨР
- Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
- Наран ургах, шингэх: 07.36-18.33
- Барилдлага: Шүтэн барилдлага
- Суудал: Төмөр Өрнийн зурхай Дорнын зурхай Монгол ёсон
Аргын тооллын 2 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын 19, Тэргүүн дагуул одтой, хар нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 7:36-18:33. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.