УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ч.Номин сайд Үндэсний музейд хууль бус томилгоо хийж, ажилчдаас байцаалт авсан"

Монголын Үндэсний музейн хамт олон Соёлын сайд Ч.Номингийн хууль бус үйлдлийн талаар, түүнд шаардлага хүргүүлэх болсон тухай мэдээлэл хийж хэвлэлийн бага хурал зарлалаа.

-Соёлын сайд Ч.Номин хууль бус томилгоогоор гурван зарчмыг зөрчсөн-

Монголын Үндэсний музейн бодлого төлөвлөлт удирдлагын газрын дарга Зүнбилэг хэлэхдээ "2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Дуламжавын Мөнхтогоо гэх манай музейн мэргэжил арга зүйн төвийн даргыг Захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Үүний дараа 2024 оны хоёрдугаар 19-ний өдөр төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж Соёлын өвийн үндэсний төвийн захирал Энхбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Нийтийн ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийг зөрчөөд байна гэж харж байна.

Нэгд, чадавхын зарчим хоёрт, шатлан дэвшүүлэх гуравт, тодорхой шалгаруулалтгүйгээр түр орлох хүнийг томилсон гэх гурван үндэслэл байна. Иймд бид өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийх боллоо" гэсэн юм.

-Номин сайд хууль бус ганцаарчилсан уулзалтаар байцаалт авсан-

Дараагаар нь Эрдэнэтуяа дарга "Бид Ч.Номин сайдын шийдвэрийг эсэргүүцэж байгаа. Албан хүсэлт, шаардлага хүргэсэн ч үл тоож, Соёлын яамны ТНБД-ын тушаалаар хяналтын ажил хийсэн. Хяналтыг хийж болох ч ажилчдыг нэр цохож хөтөлж, тулгаж, байцаалт авсан. Үүгээр төрийн албаны тухай хуулийн албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж байна гэж үзсэн" гэлээ.

-Байгууллага хоорондын албан харилцаа алдагдаж, соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах эрсдэл үүслээ-

Дараагаар нь мэдээлэл өгөхдөө "Монголын үндэсний музей бол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх музейг мэргэжил, арга зүйгээр хангадаг. 60 гаруй мянган үзмэр цуглуулгаа хадгаламж, хамгаалж бүртгэн баримтжуулж, судлан сурталчилдаг эрдэм шинжилгээний төв байгууллагаа. Энэ хоёр байгууллагын хооронд нэг хүн томилж, хавсран гүйцэтгүүлж байгаа нь албан харилцааг доголдуулж байна гэж үзэж байна.

Манай хоёр байгууллага ямар албан харилцаатай вэ гэхээр соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бүртгүүлэх, тайлан гаргах, мэдээлэх, гадаад үзэсгэлэнд оролцох үзмэрийн лавлагаа мэдээлэл авах, сэргээн засварлах зэрэг албан харилцаа доголдоно. Хяналтын систем алдагдана. Цаашлаад соёлын өвийн эсрэг хэрэг зөрчил гаргах эрсдэл үүсгэж болзошгүй гэж үзэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 6, 2024 13:28

ЭНЭ МАНГАР ДОНГИО ХҮҮХЭН ЭНЭ САЛБАРЫГ САМРААД ДУУСЛАА ОГЦРООЧЭЭ ЯАСАН ТОМ ТОЛГОЙТОЙ ДООДОХ НЬ АМАНДАА ОРЦОН ГАР ВЭ? ХӨӨШ ҮНЭН ДАВАРЧИЙШТ ХӨӨЖ ЯВУУЛААЧЭЭ ЧИНБАТАА ЭНЭ ДОНГИО ЦАРАЙТЫГАА ТАТАЖ АВААД ҮНЭЭ СААЛГААЧ ЧИ ЭСВЭЛ МАШИНААРАА ХӨӨГӨӨЧ ЛАЛАРАА ТА НАР ШИГ ЛУЙВАРЧИНГУУДАД МОНГОЛЫН ТӨР ИРГЭД АРД ТҮМЭН ӨРГҮЙ ШҮҮ СОЁЛЫН САЛБАРЫХАН ЯАМНЫХ НЬ ГАДАА ЖАГСААД ЭНЭ БЫСДАГ ХӨӨГӨӨД ЯВУУЛЧААЧ ОЮУНЭРДЭНЭЭ ЧИ ИРГЭДЭЭ БАСАМЖИЛЖ ИЙМ ТОМИЛГОО ХИЙСЭНДЭЭ ХАРАМСАХГҮЙ БАЙНА УУ?

Зочин
Зочин
3 сар 6, 2024 14:34

Номин шиг тэнэг гар Соёлын Яамны сайд хийж чадахгүйшдээ угаасаа.Б�##�ай авгай �######�б�##� таарна.Эцгийнхээ луйвардаж авсан газрыг очиж манаач б�##�ай минь ичдэггүй ээ чи

Зочин
Зочин
3 сар 6, 2024 18:33

Ene teneg avgai said anxnaasaa gajig yumand xutgaldaj xel am daguulsan odoo yag xeveeree. Anxnaasaa yax gej said bolgoson yum be. Eniigee boliulaachee.

Зочин
Зочин
3 сар 6, 2024 20:24

Ч.Номин, С.Энхболд мэтийн шун�##�ын тулмууд очсон байгууллага, с�##�бараа цөлмөж бужигнуулахаас өөрийг хийж чадахгүй гэдгийг өчнөөн харлаа. Нармийгаад, өлбийгөөд байгаад байгаа нь сонин. Цаг эргэнээ

Зочин
Зочин
3 сар 6, 2024 21:43

Аргагүй л удмын юм байна дөө. МАН ын өлөнгүүд өртэй болохоор энэ мэт новшнууд сайд ч гэх шиг

Зочин
Зочин
3 сар 7, 2024 11:43

Сайн байцгаана уу Зөвөөө Хамтрах уу ЖИзаа нь

Холбоотой мэдээ

Back to top button