“Оюу толгой” цалингаа 3 хувь нэмсэн ч ажилчид ҮЭ-д байхгүй хүнийг ажлын хэсэгт оруулахыг шаардлаа
Агуулгын товчлол: “Оюу толгой” компани шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилтнуудад тусаж байгаа нөлөөллийг харгалзан 2 жилийн хугацаанд энэхүү журмыг хэрэгжүүлээгүй.
Одоо компанийн хувьд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд үүссэн учраас уг журмыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа.
Гэтэл дээрх шийдвэр гарсан даруйд тус компанийн ажилчид удаа дараа цалингаа нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа төдийгүй компаниасаа хараат бус иргэнийг ажлын хэсэгт орох шаардлагыг тавиад буй.
"Оюу толгой" ХХК 2024 оны хоёрдугаар сарын 6-нд нийт ажилчдынхаа цалинг 25-30 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Ингэхдээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй, дур мэдэн шийдвэр гаргаж, ажилчдынхаа эрх ашгийг зөрчсөн гэж үзэн тус байгууллагын ажилчид эсэргүүцэж байсан. Шаардлагын дагуу ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тэгвэл өчигдөр /2024.03.11/ ажилчид шаардлагадаа нэмэлт өөрчлөлт оруулж, байгууллагынхаа гадна жагсаал зохион байгуулав.
-“Оюу толгой” компанийн ажилчдын цалинг 25-30 хувиар бууруулсан талаар ажилчдын төлөөлөл мэдээлэл хийсэн-
"Оюу толгой" компаниас ажилчдын цалинг шинэчилсэн талаар мэдээллээ хоёрдугаар сарын 7-ны өдөр ажилчдадаа танилцуулсан. Уг шинэчлэлээр цалинг 25-30 хувиар бууруулсныг эсэргүүцэж тус компанийн ажилчдын төлөөлөл өнгөрсөн сарын сүүлээр уг асуудлыг эсэргүүцэж хэвлэлийн бага хурал хийсэн. Ингэхдээ уурхайн ажилчид, “Дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд багтдаг нэмэгдэл цалин, нэг удаагийн шагнал урамшуулал, шөнийн ээлжийн нэмэгдэл цалин, нэг удаагийн шагнал урамшуулал, шөнийн ээлжийн нэмэгдэл, илүү цагийн хөлс зэргийг хасах шийдвэрийг гаргахдаа үйлдвэрчний эвлэлээр дамжуулж, ажилчдад урьчдчилж мэдэгдээгүй тул хууль бусаар гаргасан шийдвэрээ өөрчлөхийг шаардаж байна. Хэрэв уг шийдвэрийг харгалзаж үзэхгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.
Дээрх хэвлэлийн бага хурлын дараагаар “Оюу толгой” ХХК-ийн зүгээс дараах тайлбар мэдээллийг хүргэж байсан юм.
-Бид ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалинг огт өөрчлөөгүй-
-Ажилтнуудын цалин 25-30% буурч байгаа юу?
-Бид ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн цалинг огт өөрчлөөгүй хэвээр байгаа. Мөн бусад нэмэгдэл, олговор хөнгөлөлтүүдэд ч өөрчлөлт ороогүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа. Жишээ нь, уурхайн уртын ээлжийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 13 хувь байдаг. Энэ хэвээр байгаа. Хэвийн бус нөхцлийн нэмэгдэл 10-16% нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл зэрэг хэвээр олгогдож байгаа.
-Ямар өөрчлөлт орж байгааг тайлбарлаж өгнө үү?
-Харин юу өөрчлөгдөөд байна вэ гэхээр илүү цаг болон шөнийн ээлжний нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм. Энэхүү өөрчлөлт нь яамнаас гаргасан холбогдох журмын дагуу хийж байгаа өөрчлөлт. Уг журам бараг 2 жилийн өмнө хүчин төгөлдөр болсон.
“Оюу толгой” компанийн тухайд шинэчилсэн Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажилтнуудад тусаж байгаа нөлөөллийг харгалзан 2 жилийн хугацаанд энэхүү журмыг хэрэгжүүлээгүй. Одоо компанийн хувьд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд үүссэн учраас энэхүү журмыг хэрэгжүүлэх шийдвэр гаргаад хэрэгжүүлж байгаа.
Энэ журмаар зохицуулах дундаж цалинг тооцоолох аргачлалын талаар зөрүүтэй ойлголт яваад байх шиг байна. Тухайн ажилтны өмнө нь гар дээрх авсан цалин хөлсийг ажилласан цагт нь хуваах замаар илүү цаг, шөнийн ээлжийн нэмэгдлийг бодох цагийн хөлсийг гаргаж авдаг тооцоолол. Өмнө нь ажилтны дундаж цалинг тооцохдоо гар дээр авсан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, нэг удаагийн урамшуулал гээд гарт олгож байгаа бүх цалин хөлсний бүрэлдэхүүнийг ажилласан цагт нь хувааж, дундаж цалинг тооцоолоод, холбогдох нэмэгдлийг олгож байсан. Тус тооцооллын дагуу ийнхүү ажилтны нэмэгдэл хөлс орсон дүнгээс дахин нэмэгдэл хөлсийг тооцож байсан. Ингэснээр зарим ажилтнуудын цалин сараас сард нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байсан.
-Компани яагаад энэ өөрчлөлтийг хийх болсон бэ?
-Уурхайн ажилтнууд шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш уртын ээлжийн тэгш хуваариар ажиллах болсноор цалин хөлс буурсан сөрөг нөлөөллийг бага байлгах үүднээс энэ журмын нэмэлтийг хэрэгжүүлээгүй ирсэн. Ажилтны нэмэгдэл хөлс, нэг удаагийн шагнал урамшуулал орсон дүнгээс дундаж цалин хөлсийг тодорхойлсноор урьдчилан тооцоолоогүй хэд хэдэн сөрөг үр дагаварыг бий болгосон. Энэ шийдвэрийг олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасан гэдгийг энд тэмдэглэмээр байна.
Мөн бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх, ажилтнуудаа урт хугацаанд найдвартай ажлын байраар хангах, тэгш шудрага цалин хөлсний системтэй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нухацтайгаар олон талаас нь сайтар судалж үзсэний үндсэн дээр гаргасан бизнесийн чухал шийдвэр.
Уг өөрчлөлтийн ажилтнуудад тусах нөлөөллийн бодолцож үзсэн үү?
“Оюу толгой” ХХК нь аливаа шийдвэрийг гаргахдаа ажилтнууддаа ээлтэй, тусах нөлөөллийн буруулах арга хэмжээг авсаар ирсэн. Жишээ нь, шинэ хуулийн дагуу уртын ээлжийн ажилтнуудын ажиллах хугацаа багассан хэдий ч компанийн зүгээс үндсэн цалинг хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан. Мөн нэмэлт тэтгэмж, урамшуулал, хөнгөлөлтийг ажилтнуудаа олгосоор ирсэн” гэж байсан юм.
Тэгвэл өчигдөр /2024.03.11/ "Оюу толгой" ХК ажилчид шаардлагадаа нэмэлт өөрчлөлт оруулж, байгууллагынхаа гадна жагсаал зохион байгуулсан юм. Уг шаардлагад,
- Үндсэн цалинг олон улсын "Рио тинто"-гийн ажилчдын түвшинд хүргэж нэмэгдүүлэх,
- Шинэ журам хэрэгжиж эхэлснээр илүү цагийг 168 цаг болгон өөрчилснийг 112 цагаас дээш ажилласан цагаар боддог болох
- Дундаж цалинг хуульд заасны дагуу бодож, багадаа 30 хувиар нэмэх,
- Б.Ононхангайг ажлын хэсэгт оруулах шаардлагыг тус тус тавиад байгаа аж.
-Ил уурхайн оператор Х.Ганбаатар: Үндсэн цаг 112 цаг илүү 56 цаг авъя. Мөн цалингаа 3% биш 30% нэмүүлэх хүсэлтэй байна-
-Уурхайн ажилчдын бодит байдлыг энэ шаардлага хэрхэн өөрчилнө гэж харж байгаа вэ?
"Би 2011 оноос хойш Оюутолгойд ажиллаж байна. Хоёрдугаар сарын 7-ны өдөр цалин өөрчлөх мэдээллээ өгсөн. Шөнийн ээлж болон улирч ажилласнаас цалингийн зардал нэмэгдсэн гэж тайлбарласан. Ил уурхайд өдөр, шөнийн нэг ээлжинд 60-70 хүн ажилладаг. Эндээс амралт, өвчин, ар гэрийн асуудлаас бол сунаж ажиллах шаардлага үүсдэг. Үнийн хөөрөгдөл их байгаа энэ үед бусад уурхай ч гэсэн цалингаа нэмсэн. Тийм болохоор бид ч гэсэн ар гэрээ дааж яваа хүмүүсийн хувьд цалингаа 30 хувь нэмүүлэх шаардлагатай гэж бодож байна. Бидний хүсэж байгаа зүйл бол үндсэн цаг 112 цаг илүү 56 цаг авъя. Мөн цалингаа 3% биш 30% нэмүүлэх. Тэгээд л бол оо.
-Ажилчдын хувьд Б.Ононхангай гэж хүнийг ажлын хэсэгт оруулах шаардлага тавьсан шүү дээ. Энэ хүнийг яагаад ажлын хэсэгт оруулах болсон юм бэ?
-Бид "Б.Ононхангайг ажлын хэсэгт оруулаад өгөөч ээ" хэмээн шаардлага тавьсан. Учир юу вэ гэхээр, үйлдвэрчний эвлэл маань ажил олгогчдын шийдвэрийн ард байгаа. Гэхдээ бид нарт үйлдвэрчний эвлэлдээ итгэхгүй байх шалтгаан их бий. Яагаад гэвэл "Ажлын төлөөллийг хөндлөнгөөс ажиглагчаар ажлын хэсэгт оруулаач ээ" гэсэн саналыг ажил олгогч нарт тавьсан. Гэвч үйлвэрчний эвлэлийн тэргүүлэгч маань "Шаардлагагүй" гэж үзсэн байсан. Өмнөх 2022 онд бас энэ зарчмаар хэлэлцээр хийгдээд ажилтнуудад хохиролтой шийдвэр гарч байсан учраас бид ҮЭ-дээ итгэхгүй ҮЭ-ээ "Шар үйлдвэрчний эвлэл" болсон гэж үзээд хөндлөнгөөс энэ чиглэлээр хамгийн туршлагатай хүнийг сонгосон гэж ойлгож болно.
Тус компанийн ажлын хэсэгт оруулах хүсэлтэй байгаа Б.Ононхангай өмнө нь “Оюу толгой”-н туслан гүйцэтгэгч “Эс Эс Эм” компанийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга хийж байгаад өөрийн хүсэлтээр 2020 онд гарсан. Тэрбээр "Оюутолгой" ХХК болон тус компанийн үйлдвэрчний эвлэлд байдаггүй ба одоогоор Геологи, уул уурхайн хөгжлийн Тэмүүлэл холбоо НҮТББ-ын тэргүүн бөгөөд уурхайчдын эрхийг хамгаалаад явж буй иргэн аж.
Оюу толгой компанийн ажилчдын тавьсан дээрх шаардлагын дагуу өчигдөр үдээс хойш Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөл хуралдсан. Харин өнөөдөр "Моннис" оффис дээр МҮЭХ -ны Ерөнхийлөгчийн зөвлөлийн шийдвэрээр байр суурийг төлөөлөн салбарын ҮЭ холбооны дарга Д.Долгор Уул уурхай хариуцсан ажилтан Д. Дагвадорж нар уулзах юм байна. Мөн ажилчдынхаа цалинг 3 хувь нэмснийг, одоо шаардлага тавьж байгаа Рио Тинто болон 30 хувь нэмэх зэрэг асуудал дээр компани өнөөдөр байр сууриа илэрхийлнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюу толгойг дотроос нь хаг�##�ан бутаргах хорлон сүйтгэх ажиллагааг ҮЭ-ээр дамжуулан хийгээд эхэлжээ?!! Оюу толгойд ажилладаг хүмүүсийн яриагаар бол голоод гомдоод байх юм огт байдаггүй, харин ч Монголд хаана ч байхгүй ажлын байр гэдэг юм!!! Зарим нэг хөдөлмөрийн сахилга зөрчсөн, з�##�хуу хүмүүс л ийм өдөөн хатг�##�га явуулаад байдаг гэдэг юм билээ!
Авилг�##�ын гэрээ хийж ,зүгээр л өрөнд оруулах шулж байгаа л�##�рын гадныханыг хөөж явуулаач ..Луйврын ,з�##�илангийн гэрээ гэдэг нь Монголын шүүхээр тогтоогдсон байхад данхан толгой ,попын хаан 2 ыг авилга аваад байна гэж ойлгох уу