Нийгэм мэдээ

УБТЗ: Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчино

2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Хөх хот, Хөх хот-Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар болсон. Тасалбарын үнийг том хүн хоёр талдаа 627,200 төгрөг, хүүхэд 492,300 төгрөг байхаар тогтоосон нь хэт үнэтэй байна гэх иргэдийн шүүмжлэлийг дагуулсан. Уг асуудлаар УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулгаас тодрууллаа.

УБТЗ-ын зорчигч тээврийн албаны орлогч дарга Н.Баттулга: "Улаанбаатар-Хөх хот чиглэлд хоёр талдаа 627,200, хүүхэд 492,300 төгрөгөөр зорчино. Нэг талдаа гэж ташаа мэдээлэл өгсөн байна. Харин Хятадын өөрийнх нь явах хоёр вагон байдаг. Үүний нэг нь купе нөгөө нь зөөлөн гэж ангилалтай. Энэ тариф нь 425 орчим мянга төгрөгөөр явна.

Манай урд болон хойд чиглэлийн аялал сэргээгдсэн учраас “Монголд зочлох жил”-ийн хүрээнд бид аялалаа сэргээж төмөр замаар гадаад дотоодын жуулчдыг хүлээн авахад бэлэн байна. Одоогоор хоёр өдөр аялуулахаар баталсан хэдий ч цаашид мягмар гарагт вагон явуулах асуудлыг хэлэлцэж байна.

Ташрамд дурдахад, Зам тээврийн хөгжлийн яамны мэдээлснээр, УБТЗ галт тэрэг Улаанбаатар-Хөх хот чиглэлийн эхний аялал энэ Баасан гарагт Улаанбаатараас хөдөлж гуравдугаар сарын 16-ны өдөр Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

КЖД галт тэрэг: Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-13 13:49

УБТЗ-627,200 төгрөг
КЖД-425,000 төгрөг
зөрүү 202,200 төгрөг

Зочин
Зочин
2024-03-13 16:11

Нийлэг шиг өндөр үнэ бна хэдэн хүн зорчих юм бол

Зочин
Зочин
2024-03-13 16:29

Юу вэ? Бараг онгоцны үнэ юм бишүү. Ккк. Солиотой юм бишүү үнэ тогтоосон нөхдүүд. Эсвэл үнэ яаж тогтдогийг ч мэдэхгүй буюу ажмл яаж хийхмйг ч мэддэггүй, ажлын туршлагаггүй нөхдүүд юм байгаа биз дээ

Зочин
Зочин
2024-03-13 16:32

Эргүү м�##�нууд. Тэгснээс машинаар явсан нь дээр юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button