Монголын хоёр тамирчин шорт трекийн ДАШТ-д уралдана
Нидерландын Роттердам хотод шорт трекийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш /2024.03.15/ болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас шорт трекийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор олон улсын хэмжээний мастер Э.Мөнх-Эрдэнэ, Б.Гэрэлтуяа нар өрсөлдөх юм.
Гурван өдөр үргэлжлэх тус тэмцээнийг эмэгтэй, эрэгтэй 500, 1000, 1500 метр, багийн буухиа, холимог багийн буухиа гэсэн ангиллаар зохион байгуулах ажээ.
Манай хоёр тамирчны хувьд олон улсын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнүүдэд тогтмол оролцож байгаа аж. Тэд хэдхэн хоногийн өмнө Польшид болж өндөрлөсөн Үндэстний чансаа тогтоох уралдаанд оролцохдоо гурван зайн нийлбэр дүнгээрээ финалын хоёр оноо цуглуулж Б.Гэрэлтуяа эмэгтэйчүүдийн төрөлд 28 тамирчнаас IX байр эзэлжээ.
Тэгвэл эрэгтэйчүүдийн төрөлд Э.Мөнх-Эрдэнэ гурван зайн нийлбэр дүнгээр 32 тамирчнаас 22 дугаар байрт шалгарав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.