Улс төрийн мэдээ

Х.Нямбаатар: Метроны тендерийн хоёрдугаар үе шат энэ сарын 25-нд эхэлнэ

Улаанбаатар хотод метро барих метроны олон улсын тендерийн сонгон шалгаруулалтын талаар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар "Нийслэл Улаанбаатар хотоос метроны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж нийт метроны төсөвт өртгийн баталж өгсөн. Үүнтэй холбоотой тендерийн хоёр үе шаттай сонгон шалгаруулалтыг хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шат нь мөн дотроо хоёр үе шатанд хуваагдаж байгаа.

Нэгдүгээр үе шатанд Улаанбаатар хотын төслийн зөвлөх үйлчилгээний багийг сонгох шалгаруулах тендер зарлагдсан. Энэ тендерийн нэгдүгээр ше шат өнөөдөр /2024.03.18/ өдөр дуусгавар болж байна. Энэ үе шат нь PMC буюу төслийн зөвлөх үйлчилгээний багийн тендерт оролцохоо илэрхийлэх нэгдүгээр үе шатын сонгон шалгаруулалт байсан. Энэ шатанд нийтдээ 11 улсын 20 компани Улаанбаатар метроны төслийн шалгаруулалтад оролцох хүсэлтээ илэрхийлж  бичиг баримтуудаа ирүүллээ. Тухайлбал, Эрнст энд Янг монголиа, China Railway Design Corporation, НПС Инжиниринг, Baran Israel Ltd, China Railway, Dohwa Engineering Co Ltd зэрэг 11 улсын 20 компани PMC-д оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.

Өнөөдөр үнэлгээний хороо хуралдана. Маргааш, нөгөөдөр ажиллаад бид 25-ны өдөр гэхэд хоёрдугаар үе шатанд зөвхөн энэ 20 компанид PMC-ийн урилгыг хүргүүлнэ. PMC-ийн урилга хүргүүлээд Монгол Улсын худалдан авах хуулинд заасны дагуу ажлын 20-оос доошгүй хоногийн хугацаатай тендер сонгон шалгаруулалтын ажлыг явуулна. Үүний дараа хоёрдугаар үе шатны төгсгөл буюу сонгон шалгаруулалтанд энэ 20 компаниас нэг нь Улаанбаатар метроны төслийн зөвлөх үйлчилгээний багаар сонгон шалгарна. Шалгарсан баг нь Улаанбаатар метроны зураг төслийг боловсруулах, барилга угсралтыг хийж гүйцэтгэх компанийн тендерийн жишиг баримтыг боловсруулж бидэнд хүлээлгэн өгнө. Үүний дагуу бид EPC буюу тендерийн үндсэн инжинерийн болон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын уралдаант тендер буюу хоёр дахь үе шат эхэлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2024-03-18 16:10

1 үе шат нь дууссан юм бол.автобусны буудлын самбаруудаа болиорой доо.мэдээлэлд ойр байя хяхя

Мэндбаяр
Мэндбаяр
2024-03-19 00:28

Зөв эхэлсэн амжилт

Зочин
Зочин
2024-03-19 02:20

Дарханы 230 km замыг хэдэн жил хэрэлдэж байж тавилаа, одоо метро гэж мөрөөдөхөө болимоор юм. Дарханы замын тэмдэг тэмдэглэгээ нь ч дутуу ш тээ

Зочин
Зочин
2024-03-19 07:59

Sky train өуюу ил өндөр л манайд хамгиын зохимжтоЙ
Чаж я бодсон японууд шүү

Холбоотой мэдээ

Back to top button