Нийгэм мэдээ

УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана

 Гуравдугаар сарын 26-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: “Боомтын сэргэлт-2024” Үндэсний форум болно.

10.00 цагт: УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсгүүд хуралдана.

10.00-12.00 цагт: МҮХАҮТ-д Сангийн яам, татвар, гааль, ШӨХТГ-ын удирдлага, төлөөлөл оролцсон“НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэгтэй.

10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэхийн газрын асуудлаар АТГ-т хандаж, хэвлэлд мэдээлэл өгнө. Холбогдох утас 89755575

14.00 цагт: Төрийн ордонд: Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Түр хороо хуралдана.

“Монгол Ньюс” мэдээллийн төвд:

11.00 цагт: “Оном” сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатар нэр бүхий хүмүүстэй холбогдох их хэмжээний авлига, хээл хахуулийн талаар мэдээлнэ.

11.30 цагт: “Монголын геологи, хайгуул-2024” чуулга уулзалтын хүрээнд УУХҮЯ, Үндэсний Геологийн алба зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ. 

-“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-өөс эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзаж хөгжлийн зарим суурь судалгааг танилцуулна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button