Нийгэм мэдээ

ЦЕГ: Хүний толгойд буу тулгаж, дарамталсан иргэнийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт 2024.03.25-ны өдөр согтуу хүн гар буу гаргаж толгойд тулгаж, дарамталсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус мэдээллийг шалгахад өмнө нь архидан согтуурч 8 удаа зөрчил гаргаж байсан, 54 настай, эрэгтэй, М гэгч нь үрлэн сумтай, тоглоомон буугаар бусдыг айлган сүрдүүлж, танхайрсан болохыг олж тогтоон, эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзах, ажил, үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явах нь хуульд заасан шийтгэл, хариуцлага хүлээдэг болохыг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-26 10:05

Ийм хогийн шаарнуудын нэр нүүр царай битгий нууцлаад байлдаа цагдаагийнхаан!! Ингээд нууцлаад байгаа чинь уг хэрэгтнийг дэмжээд байгаа юм шиг санагдаад байна шүү.

Зочин
Зочин
2024-03-26 15:04

АРХИНЫ ЦАГААН СОЛИО БОЛЧИХСОН ИЙМ ГАРУУДЫГ ЗОХИХ ГАЗАРТ НЬ ХҮРГЭЖ ӨГӨӨ ТЭНДЭЭ БАЙЖ БАЙГ НИЙГЭМД ГАЙ УЧРУУЛНАА

Холбоотой мэдээ

Back to top button