Нийгэм мэдээ

Ц.Нямбаяр: Хуурайшилт өндөр байгаа тул түймэр богино хугацаанд их талбайг хамрах нөхцөл байдал үүссэн

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.29/ мэдээллээр ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга хурандаа Ц.Нямбаяр дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, Улсын хэмжээнд өнөөдрийн /2024.03.29/ байдлаар хоёр удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн. Дорнод аймгийн Матад сум, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт ажилласан. Матад суманд гарсан түймэр дээр урьдчилсан байдлаар нийтдээ 3600 орчим га талбай түймэрт өртсөн.

Ой хээрийн түймрээс гадна обьектын гал түймрийн нийт 943 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад обьектын гал түймрийн дуудлагын тоо 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй  байна.

Нийт нутгаар хуурайшилт өндөр түвшинд байна. Холбогдох мэргэжлийн байгууллагуудаас өгсөн сэрэмжлүүлэг болон цаг агаарын мэдээллээр тухайн бүс нутагт гарсан түймэр богино хугацаанд их талбайг хамрах нөхцөл байдал үүссэн" хэмээв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд салхи, шуурганы хүч ихтэй, хур тунадастай газраараа цасан шуурга, хур тунадас ороогүй газраар хүчтэй шороон шуурга болохоор байгаа. Иймд гал түймрийн аюулаас урьдчилсан сэрэмжлүүлж байна

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 13:53

"Өндөр хуурайшилт" гэж байдаг юм байж?! Тэгвэл намхан хуурайшилт гэж ямрыг хэлдэг юм бол??

Зочин
Зочин
2024-03-29 14:26

Ийм их цас зудтай байхад юу солиороод байнаа

Багш
Багш
2024-03-29 18:02

Цас чийг ихтэй ..харинч хууриашилт байхгүй байна.

Цог
Цог
2024-03-30 12:24

Хөл тавьж жагсаж сур эгнээгээрээ очоод хэд дэвсэлхэд түймэр нам

Цог
Цог
2024-03-30 12:27

Хамруулж хийсээд с�##�хи исгэрээд

Цог
Цог
2024-03-30 12:36
Reply to  Цог

Хамхуул хийсээд л с�##�хи исгэрээд л

Цог
Цог
2024-03-30 12:31

Хамуул хийсээд л с�##�хи исгэрээд л

Холбоотой мэдээ

Back to top button