Нийгэм мэдээ
"Баян-Өлгий аймгийн Даян нуурт хорогдсон олон тооны загасыг гаргаж, устгаж байна"

Даян нуурын баруун эрэг орчимд олон тооны загас хорогдсон байсныг уснаас гаргаж, устгаж эхэлжээ.
Монгол Алтайн Нурууны Улсын Тусгай Хамгаалалттай Газрын/УТХГ/ хамгаалалтын захиргааны ажлын хэсгээс өгсөн мэдээллээр Алтай Таванбогдын байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд байдаг Даян нуурын ус гүн хөлдсөний улмаас эрэг дагуух хөлдөөгүй хонхор хэсэг газарт загас олноор цугларч, хүчилтөрөгчийн дутагдалд орсноор олон тооны загас хорогджээ.
Биологийн хүрээлэнд нарийвчилсан шинжилгээ хийлгэх зорилгоор хорогдсон загаснуудаас дээж авсан байна.
Тухайн газарт очсон ажлын хэсгийнхэн, идэвхтэн байгаль хамгаалагч нар нуурын үхсэн загасыг хуурай газарт гаргаж, устгах ажлыг хийж эхэлсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аврах арга бүр юу ч байдаггүй юм уу.Хайран сайхан баялаг минь.Байг�##�ь хамга�##�агч нь урьдчилан харж сэргийлэн болзошгүй аюулаас авран хамга�##�ах т�##�аар ямар ч идэвх санаачлага гаргаагүй л байна.Нэргэсэн хойно нь л хашгирах юм даа.Сумын байг�##�ь хамга�##�агч-Аймгийн байг�##�ь орчны газар-Байг�##�ь орчны яам зэрэг шат шатандаа л маш хариуцлагагүй байнаа.Юу хэлэхвэ дээ.